Япон: Үерийн улмаас гурван хүн амиа алджээ 
2019-08-28

Японы зүүн өмнөд хэсэгт аадар бороо орж, үер буусны улмаас гурван хүн амиа алдсан гэж NHK мэдээллээ.

 
Сага, Фукуока мужуудад байгалийн гамшиг нүүрлэж, хөрсний нуранга үүсэх аюултай болсон тул эрх баригчид оршин суугчдыг аюулгүй газар нүүхийг зөвлөсөн байна. 


Аадар болон үерийн улмаас аюулын хамгийн дээд түвшин буюу тавдугаар түвшнийг зарласан бөгөөд Сана болон Таку хотуудад ганцхан цагийн дотор 120 мм тунадас оржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин