Ц.Даваасүрэн: Тойргоос сонгогдсон гишүүн улсаа, намын жагсаалтаар сонгогдсон гишүүн өөрийгөө бодно
2019-08-28

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хугацаа сунган хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл эхлэхдээ хууль зөрчиж эхэлсэн. Иргэд зарим нь ойлголттой, зарим нь мэдээлэлгүй байгаа. Хамгийн гол нь 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг буцаах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Голлон харвал амьдрал маргаашаас эхлээд сайжирчих юм харагдахгүй байгаа. Бусад улс орон манайхан шиг бөөнөөр нь оруулж, эмх замбараагүй зүйл байдаггүй. Өнөөдрийн бидний болохгүй бүтэхгүй хүндээ байгаа болохоос биш Үндсэн хуульд биш. Энэ өөрчлөлт гоё болохгүй, уул уурхайн хөрөнгө оруулалт шууд орж ирэхгүй. Засгийн газрын эрх мэдлийг томруулж байна. Хэтэрхий хүлээлт бий болгож байж том ял хэн дээр ирэх вэ. Олонхи дээр л ирнэ.

 

Сонгуулийн тогтолцооны хувьд тойргоос сонгогдсон гишүүн улс орноо бодно, намын жагсаалтын гишүүн өөрийгөө, намын даргаа бодно. 

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-МАН-ын мөрийн хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж амласан. Амлалтаа биелүүлэх шаардлагатай. Ард түмнээс санал асуулга явуулахыг хоёрдугаар хэлэлцүүлгийн дараагаар шийднэ. 

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-62 гишүүний өргөн барьсан төслийг яагаад дордуулж байгаа юм бэ. Өргөн барихад хөндөгдөөгүй заалтыг оруулж ирлээ. Ерөнхийлөгч төслөө оруулж ирснээс хойш Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл төсөл биш болсон. Зөвшилцлийн ажлын хэсэг гэсэн нэртэй мундаг сүр бараатай ажлын хэсэг байгуулчхаад төслийг танигдахын аргагүй болгоод өөрчилчихлөө. Гишүүдийн итгэл үнэмшлийг авч хуулийн төсөлд гарын үсэг зуруулчхаад Д.Лүндээжанцан гишүүн хуулиа хамгаалж дуугараасай гэж хүсч байна. Үндсэн хуулийн хоёр төслийг зэрэг хэлэлцэж болохгүй гэсэн хуультай. Байнгын хорооны хуралдаан дээр олон гишүүд хөндөгдөөгүй заалтыг хэлэлцэж болохгүй гэж хэлсээр байтал эрхэд нь халдсан байтал өнөөдөр 62 гишүүний өргөн барьсан төсөлд хөндөгдөөгүй заалтуудыг оруулаад ирлээ. Энэ нь хуульд нийцэж байгаа юм уу. Ялангуяа гишүүдийн тоо, парламентын хугацаатай холбоотой асуудлыг анхнаас нь хөндөөгүй. Бид ер нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хэлэлцэж байгаа юм уу эсвэл Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм уу.

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

 

-Т.Аюурсайхан гишүүн асуудлаа уншаагүй ярьж байна. Ерөнхийлөгч шүүгч нарыг сайн ажиллаж байгаа гэж хэлэхгүй. 62 гишүүний төсөлд шүүгчийн хариуцлагын зөвлөл байгуулна гэсэнтэй адилхан шүүгчийн сахилгын хороо байгуулах гэж  Ерөнхийлөгч оруулж ирсэн. Үүнийг аль алийг нь алдагдуулахгүйгээр төсөлд оруулсан.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Ерөнхийлөгч гишүүдийн тоог 108, парламентын бүрэн эрхийн хугацааг таван жил болгох гэж оруулсныг бүлэг, байнгын хорооны хуралдаанаар ярилцаад гишүүдийн тоог 99 болгохыг дэмжсэн. УИХ-ын хариуцлагатай холбоотой олон заалт орсон. Тухайлбал, давхар дээлний асуудлыг нэлээд хөндсөн. 62 гишүүний өргөн барьсан төсөлд УИХ-ын дөрвөн гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллана гэсэн зохицуулалтыг тусгасан. Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой маш тодорхой заалт орж ирсэн. УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно гэсэн заалт оруулсан. Одоо бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор хууль баталдгийг  өөрчилж  39 гишүүн хууль баталдаг байх зохицуулалт тусгаж байна. УИХ-ыг тарах асуудлыг мөн тодорхой оруулж ирсэн. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ч хуулийн төсөлд маш тодорхой тусгаж байгаа. Аль болох Засгийн газрыг амархан огцруулдаггүй байх тэр зохицуулалтыг оруулсан. Төсөв батлах үеэр гишүүд 76 жалга руу чангаадаг байдлыг цэгцэлж илүү хариуцлагатай, зарлага нэмэхгүй байх тал руу анхаарсан заалт тусгагдсан. Мөн төрийн бодлого тогтвортой байх ёстой. Энэ чиглэлд Үндсэн хуульд заалт байдаггүй байсныг энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд оруулж байгаа.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-10-22
Зочин:
Аюурсайхан минь 3 сая гаруй хүнийг 42 хүн төлөөлөхгүй шүү Танай 42 хүн сод ухаантай нобелийн шагналтай байлаа ч амьдралын ухаан үзсэн зовлон шат шатны дарамт хүнд суртал зэргийг үзээгүй хүмүүс Юу болох юун болохгүй дарга нар биш жирийн иргэд илүү мэддэг Үндсэн хуулийн өөрчлөлтийн зөвлөл олон хүн оролцуулсан тал талаас нь ярилцсан даргамталаас нь биш амьдрал талаас нь харсан төсөл боловсруулж гэж ихэнх хүмүүс дэмжиж байгаа Та нар дахиж сонгогдохоо бодохоос энгийн иргэн болчихсон хойно юу болох яахыг мэдэхгүй хүсэх ч үгүй байна
2019-08-29
zochin:
ene yostoi dampuu oorchlolt bolohiin bna daa
2019-08-29