А.В.Александровын нэрэмжит чуулгын аялгуу "сүлсэн" ҮДЭШ
2019-08-29
Гэрэл зургийг MPA.mn

 

Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетийн Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченюкээр ахлуулсан 132 хүний бүрэлдэхүүнтэй А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хүндэтгэлийн тоглолт өчигдөр /2019.08.28/ Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд боллоо.

 

Оросын армийг, орос ах нарыг “Цэргийн сургуулийнхан” гэх олон ангит уран сайхны киногоор төсөөлж өссөн надад “суворовчууд” жинхнээсээ манай нийслэлд цугласан гайхалтай нэгэн үдэш байлаа.

 

А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын найрал хөгжимчид, найрал дуучид Монгол Улс, ОХУ-ын төрийн дууллыг дуулж тоглолтыг эхлүүлэв.

 

Тоглолт "Цэнхэр тал минь", "Дөрвөлсөн морьт цэрэг", "Ариун дайн", "Гургалдай шувуу", "Берлинээс би харьж явна", "Борхон бүсгүй", "Катюша", "Дамнуургатай наймаачид", "Алив эргэ, уушийн газар руу довтлоорой", "Питерийн гудамж дагуу" зэрэг цэрэг, дайны сэдэвт шилдэг дуу, бүжгээр үргэлжиллээ.

 

Тоглолтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан нар ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хойд Осетийн Ардын жүжигчин, Уран сайхны удирдаач, Хурандаа Геннадий Саченюкэд дурсгалын зүйл гардуулан өгөв.

 

Ингээд алдарт А.В.Александровын нэрэмжит чуулгын аялгуу "сүлсэн" үдшээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Setgel Sergeesen gaiikhaltai toglolt bolloo
2019-09-01
Үнэхэээр гайхамшиг манай цэргиин чуулга дутахгүй мундаг
2019-08-31
Үнэхэээр гайхамшиг манай цэргиин чуулга дутахгүй мундаг
2019-08-31
өгнннөнг:
ингэж тэнэгтэхээ болиочээ
2019-08-31
ингэж тэнэгтэхээ болиочээ
2019-08-31
mongol:
aguu Orosyn ard tumen mandan badrag
2019-08-30
Сэтгэл сэргээсэн сайхан тоглолт үзсээн.Гайхамшигтай гоё байсан.
2019-08-29
z:
vhsen baas mongoliin tsergiin duu bvjgiin chuulgaa togluaachee doli garuudaa
2019-08-29
өгнннөнг:
ингэж тэнэгтэхээ болиочээ
ингэж тэнэгтэхээ болиочээ
Мөнч гое тоглолт боллоо
2019-08-29