Японд хүчтэй газар хөдлөлт болжээ 
2019-08-29

Японы Хонсю арлаас хойш, Номхон далайн сав газарт 6,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж Японы цаг уурын ерөнхий газраас мэдээллээ. 


Газар хөдлөлтийн голомт нь 10 км гүнд байсан гэнэ. Японы долоон баллын шатлалаар гурван балл орчимтой газар хөдлөлт энэ улсын таван мужид мэдрэгджээ. 


Цаг уурын ерөнхий газрын мэдээлснээр цунами үүсэх аюул байхгүй бөгөөд одоогоор газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлын талаарх мэдээлэл алга байна. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин