Д.Лүндээжанцан: Улс төрийн намуудыг хязгаарласан зүйлгүй
2019-08-29

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Нам бол ашгийн бус байгууллага. Хүмүүсийн сэтгэлийн хандив, төрийн дэмжлэгээр санхүүждэг. Одоо бодлогын болон салбарын намыг ялгах хэрэгтэй. Одоогийн 34 намд карманы, компанийн нам байгааг үгүйсгэхгүй гэлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд нам байгуулах босгыг 20 мянгаас дээш гишүүнтэй байхаар тусгасан байлаа. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Бид энэ асуудлыг дээшээ харж байгаад хийчихээгүй. Бодлогын  үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулах заалт тусгаж өгсөн. Одоогийн байгаа улс төрийн намуудыг хязгаарласан зүйлгүй. Судалгааны үндсэн дээр харгалзаж заалт оруулсан.  Нам бол сайн дурын уран сайхны байгууллага биш. Төрийн бодлогоороо өрсөлддөг улс төрийн байгууллага. Дээр нь орон нутгийг улстөржүүлэх гэсэн зүйлгүй. Орон нутагт үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалт хийж болохгүй гэж үзсэн хэмээв. 

 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

 

-Нам иргэдийн хүсэл зорилгыг биелүүлж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэсэн заалтыг нэмж оруулжээ. Хөдөө орон нутагт, суманд хэдэн нам болоод иргэд хуваагдсан. Хоорондоо байнгын зөрчилдөөнтэй байдаг байдал руу оруулсан байгаа. Гэтэл бусад улс төрийн хүчнүүд хэд хуваагдах болоод байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Намын гишүүн болох хүн байгаа юм уу? Ард түмнийг талцуулахаа болих хэрэгтэй.
2019-08-29
dsn:
Suuliin jiluuded nam turiin deer zaidagnaad namiin nereer hulgaich luivarchid uls oron ard tumniig buruu zalj erh ashigaa guitselduulehiin tuld suiruulj bgaag uhaantai buhen medehiin deedeer medej l bgaa ,gevch tolgoi undiih bolomj garahgui bndaa!!!
2019-08-29
гах:
намын босго 20 30 биш 50 мянга байвал болнго доо. энэ билэгт авгай энд ингэж дүнхүүрч байхаар гэртээ салтаагаа угаагаад хэвтэж байвал таарна
2019-08-29