Тэнцсэн ч материалаа бүрдүүлээгүй иргэдийн оронд цэнхэр дэвсгэрийн нэрсээс сонгоно
2019-08-29

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-иас “Буянт Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн цахим бүртгэл, сонгон шалгаруулалтын явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар, дэд захирал С.Дорждэрэм нар хүргэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар “НОСК-иас “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцанд түрээсийн болон түрээслээд өмчлөхтэй холбоотой бүртгэл явагдаж дууссан. Үүний дараагаар сонгон шалгаруулах комисс хуралдаж, эрэмбийн дагуу эрэмбэлсэн. Эрэмбэлж дуусаад бид өнгөрсөн долоо хоногт шалгарсан иргэдээс материалыг нь авч дууссан. Маргааш комисс бүрдүүлсэн материал дээр хуралдаж ажиллана. Бүртгэл, сонгон шалгаруулалттай холбоотой ямар нэгэн асуудал гараагүй, ажил гацаж зогссон юм байхгүй. Төлөвлөгөөний дагуу явж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон иргэд манай үйл ажиллагааг зогссон, НОСК-ийн албан хаагч нар авлигын хэрэгт холбогдсон гэх буруу ташаа мэдээлэл явж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийж байна. Нийслэлийн орон сууцны корпорацийн албан хаагчид дотроос АТГ-т шалгагдаж байгаа хүн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээлээ.

 

“2019 оны долдугаар сарын 4-ний өдөр НИТХ-аар нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг баталсан. Долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 05-ны хооронд цахим бүртгэлийг иргэдэд нээлттэйгээр явуулсан. Энэхүү цахим бүртгэлд найман ангиллын 16 төрөлд нийт 35.058 иргэн бүртгэлд хамрагдсан. 580 айлд нь түрээсийн орон сууц оногдож байгаа. Үлдсэн 40 хувь буюу 390 орчим айл газар чөлөөлөлтөд хамрагдаж, түрээсийн орон сууцанд хамрагдах боломжтой. Бид бүхэн сонгон шалгаруулалтыг журмын дагуу эрэмбэд заасан үзүүлэлт нэг бүрээр шударга нээлттэй явуулсан. Авлигатай тэмцэх газраас ирсэн зөвлөмжийн дагуу наймдугаар сарын 13-ны орой нийт иргэдийнхээ эрэмбийг олон нийтэд мэдээлсэн. Эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн цаасан материалыг наймдугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд нэг цэгийн үйлчилгээний төвөөр дамжуулан хүлээн авсан. Энэ долоо хоногт манай ажилтнууд цахим бүртгэл болон цаасаар ирсэн мэдээллийг хооронд нь харьцуулж, мэдээллийн үнэн зөв байдлыг нэг бүрчлэн шалган ажиллаж байна” гэж “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн дэд захирал С.Дорждэрэм мэдээлсэн юм.

 

Мөн маргааш орон сууцны зөвлөх комисс хуралдаж, хоёр асуудал шийднэ. Нэгдүгээрт эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн цаасан болон цахим материалыг харьцуулж мэдээлэл нь үнэн бодит байгаа иргэдийн материалыг эцэслэн батална. Баталсан иргэд цаашид НОСК-той гэрээгээ байгуулж, байр талбайгаа сонгох ажлууд хийгдэнэ. Хоёрдугаарт гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн материалыг шийдвэрлэнэ. Бид маргаашаас эхлэн эрэмбийн дагуу иргэдэд нэг бүрчлэн утсаар мэдээлэл өгнө. Төлөвлөгөөний дагуу НОСК дээр ажил хэвийн явагдаж байна гэдгийг НОСК-ийн удирдлагууд онцолж хэлэв.

 

Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтын залуу гэр бүлийн ангилалд 6-14 жил ажилласан, нийгмийн даатгал төлсөн иргэд сонгогджээ. Харин түрээслээд өмчлөх хэлбэр дээр 12-16 жил ажилласан иргэд, төрийн албан хаагчдын энгийн түрээсийн ангилалд 25-40 жил ажилласан, түрээслээд өмчлөх хэлбэрт 34-44 жил ажилласан хүмүүс сонгогдсон байна.

 

Мөн ахмад настнуудын энгийн түрээслэх ангилал дээр 87-100 настай, түрээслээд өмчлөх дээр 91-102 настай ахмадууд сонгогджээ. Хэрэв 3000 орон сууц баригдах юм бол 70-аас дээш настай ахмадууд бүгд хамрагдах боломжтой гэдгийг НОСК-иас мэдээллээ.

 

Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийн 31 хувь нь монгол гэрт амьдарч байна. Есөн хувь нь нийтийн байранд, 41 хувь нь амины орон сууц буюу инженерийн дэд бүтэцгүй байшинд, хоёр хувь нь сууц чингэлэгт, үлдсэн есөн хувь нь өөр бусад сууцанд амьдарч байгаа гэх статистик мэдээг гаргажээ.

 

Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн зарим нь материалаа өгөхөөс татгалзсан байна. Учир нь мэдээллээ үнэн зөв бөглөөгүйгээс шалтгаалан материал бүрдүүлэлтэд хүндрэл учирсан, шаардлага хангахгүй зэрэг тохиолдол гарчээ. Эдгээр иргэдийн оронд маргаашнаас эхлэн цэнхэр дэвсгэр дээр нэрс нь бичигдсэн иргэд рүү утсаар холбогдох ажил хийгдэж эхлэх юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Түрээслээд өмчлөхөд хэдэн жил болох вэ? 91 - 102 настай хүн тэр хугацааг чинь давж чадах болов уу?
2019-08-29
Nam bus irgen:
Ajlin shugamaar songon shalgaruulah 2 komisst orj ajillaj bailaa. Uneheer shudraga sain ajillasan manai bag. Odoo bidnii songoson humuus maani kompaniin mini shildeg sain ajilchid bolson. Uneheer nuur bardam tseej tuhger harts deeguur ajillaj amidarch bna. Kue mun ih hardlaga serdlegiig tuulj bilees. Unen urgeljid yaldag. Daraa ni dahiad komisst orooch gej guij bilee. Ta nar mini onogdson uuregt ajlaa tun nyahuur nyambai hariutslagatai hiij guitsetgeerei dee. Hojim nasni bugsund haramsaj amidrahguigeer shudraga sain ajillaarai. Nuur bardam baih ch saihan shuu.
2019-08-29
ЗОЧИН:
төрийн албан хаагчдын энгийн түрээсийн ангилалд 25-40 жил ажилласан, түрээслээд өмчлөх хэлбэрт 34-44 жил ажилласан хүмүүс сонгогдсон байна.ГЭНЭ ЭЭ ОДОО ТӨРИЙН АЛБАНД 55 -С ДЭЭШ НАСТАЙ ХҮМҮҮС ИХЭНХ НЬ АЖИЛЛАЖ БАЙНА УУ. ТЭТГЭВЭРИЙН НАС БИШ ҮҮ?
2019-08-29
ЗОЧИН:
ХУДЛАА Л МЭДЭЭЛЭЛ БАЙНА ДАА, ТАНИЛ ТАЛАА ОРУУЛЧИХААД Л ШУДАРГА ЯВАГДСАН ГЭХ ҮЛГЭР ЯРИХ ЮМАА, АХМАД НАСТАНЫ АНГИЛАЛД ШАЛГАРСАН 91-102 НАСТАЙ ХҮН МОНГОЛД ХОВОР ДОО, ТЕЛЕВИЗЭЭР ГАРГААД НЭГ ХАРУУЛЧИХААЧ.ЕР НЬ БОЛ 70-ААС ДЭЭШ НАСТАЙ АХМАДУУД ЦӨӨХӨН ДӨӨ, ТЭГСЭН МӨРТЛӨӨ 87-100 ,91-102 ГЭЖ АНГИЛААД БАЙХ ЮМ, ШАЛ ХУДЛАА ИРГЭДЭЭ ХОШГОРУУЛСАН, ГОРЬДООСОН ЮМ ХИЙЖ БАЙХ ЮМ????
2019-08-29