БНАСАУ шумбагч онгоцны баллистик пуужин туршихаар бэлтгэж байж болзошгүй гэв 
2019-08-29

БНАСАУ шинэ шумбагч хөлөгт зориулсан баллистик пуужин туршихаар бэлтгэж байж болзошгүй хэмээн Вашингтон дахь Стратеги, олон улсын судалгааны төвийн шинжээчид мэдэгджээ. 


Шинжээчдийн өгүүлснээр, наймдугаар сарын 26-нд авсан гэрэл зургууд нь “баллистик пуужин тээвэрлэх чадвартай шинэ шумбагч хөлөг онгоц бүтээж байгааг ” гэрчилж байгаа гэнэ. Түүнчлэн “туршилтанд бэлтгэж байж болзошгүй нотлох баримтууд ” –ыг шинжээчид олж авчээ. 


“Гэрэл зураг дээр хөлөг онгоц, кран зэрэг дүрслэгдсэн нь шумбагч хөлөг онгоцны баллистик пуужинг туршихаар хөлгийг зөөвөрлөхөд бэлтгэж байж болзошгүйг харуулж байгаа ч энэ нь ойрын үед болно гэдгийг батлах баримт одоогоор алга байна” хэмээн илтгэлд онцолжээ. 


Өмнө нь БНСУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ БНАСАУ-ын шинэ шумбагч онгоц нь гурван баллистик пуужин тээвэрлэх чадвартай гэж онцолж байлаа.  Мөн шинэ шумбагчийг ойрын үед туршиж магадгүй гэж Өмнөд Солонгос таамаглаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Үнэнхүү чанга удирдагч юм аа. Дэлхийн хамгийн ядуу орны нэг байж бүх том гүрнүүдийг чичрүүлж байна даа.... G20 орнуудын томчууд тоож уулзаж байна.
2021-01-15