Г.Занданшатар: Гишүүд нийгмийн хариуцлагаа гүнзгий ухамсарлах ёстой
2019-08-30

Үндсэн хуулийг батлах нь нийгмийн захиалга

 

 

11:15 цаг:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-УИХ-ын гишүүд ээ, бид эх орон ард түмний дээд эрх ашиг, эрх, чөлөө шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн төлөө энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг хийх нийгмийн хариуцлагаа гүнзгий ухамсарлах ёстой. Хөгжил дэвшил, аюулгүй байдлын баталгааг хангах,төрийн тогтвортой байдлыг хангах зорилготой Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах нь нийгмийн захиалга, ард түмний хүсэл, зорилт болсон. Өчигдөр, өнөөдөр төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүд хандаж, гагцхүү төр, ард түмний эрх ашгийг дээдлэн Үндсэн хуулийн өөрчлөлтийг баталж өгөөрэй гэж УИХ-ын гишүүдэд хандаж хэлснийг уламжилж байна хэмээлээ. 

 

Ингээд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар үргэлжлүүлэн  санал хураалт явуулж байна. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Zandanshatar darga guai. Exleed egch Battsetsgiigee turiin ajil zamhruulj bgaag zogsoo. Daraa ni gistuudee xurald suulgadag bolgobol yaasan um be? Egch chin udriin xagast ajildaa ireed, udriin xagast yabj bna shuu. Egch duu xoer icheech ard tumneesee
2019-08-30
ЗАНДАНШАТАРТ:
ИЙМ Л НИЙГМИЙН ХАИУЦЛАГАГГҮЙ ГИШҮҮД УЧРААС .... ТА НАРТ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХ ЭРХГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙГААМ.
2019-08-30