Аюулгүйн нормыг зөрчсөн 2900 зөрчлийг илрүүлжээ
2019-08-30

 

Нийслэлийн онцгой байдлын газраас хичээлийн шинэ жилтэй холбогдуулан гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг энэ сарын 26-31-ний өдрийг хүртэл зохион байгуулан ажиллаж байна. Энэ шалгалтад өнөөдрийн байдлаар   их ,дээд сургууль, коллеж, сургуулийн дотуур байр, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, ЕБС, сургуулийн өмнөх боловсролын 660 барилга байгууламжийг хамруулсан байна.

 

Эдгээр боловсролын байгууллагуудаас  гамшгаас хамгаалах болон галын аюулгүйн нормыг зөрчсөн 2900 зөрчлийг илрүүлж, шалгалтын явцад газар дээр нь 456 зөрчил буюу 23 хувийг нь арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэг техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангаагүй, гал унтраах автомат төхөөрөмж болон галын дохиоллын систем суурилуулаагүй, аврах гарцыг хааж битүүлсэн, сургууль, цэцэрлэгийн цайны газар хийн баллон ажиллуулж, аюулгүй байдлыг ханган ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

П.Отгондалай

Shuud.mn
Сонин хачин