АНУ-д  алан хядах ажиллагаа төлөвлөж байсан этгээдийг баривчилжээ 
2019-08-30


“Исламын улс” бүлэглэлийн нэрийн өмнөөс алан хядах ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байсан, Нью-Йоркийн  оршин суугч 19 настай эрэгтэйг баривчилсан талаар NBC мэдээллээ. Сэжигтэн нь Нью-Йоркийн Квинс дүүрэгт оршин суудаг бөгөөд түүний хэргийг өнөөдөр шүүх юм байна. 


Эрх баригчдын онцолсноор, хотын оршин суугчдад одоогоор аюул занал учраагүй, хэргийг Холбооны мөрдөх товчоо, Нью-Йорк хотын цагдаагийн газар, Дотоод хэргийн яам хамтран шалгаж байгаа аж. 


Эх сурвалжийн мэдээлснээр, сэжигтнийг Авайс Чудхари гэх бөгөөд Исламын улс бүлэглэлийн нэрийн өмнөөс алан хядлага үйлдэх гэж байгаа тухай интернэт чатад бичснээр тусгай албадын хараанд өртжээ. Америкийн тусгай албад амиа золиослогчдын дүрээр түүнтэй холбоо тогтооход тэрбээр алан хядах ажиллагаа үйлдэх төлөвлөгөөнийхөө талаар ярьсан байна. 


Сэжигтэн хүйтэн зэвсэг ашиглан хүмүүс рүү халдахаар төлөвлөж байсан бөгөөд халхавчин дор ажиллаж байсан хууль сахиулах байгууллагын ажилтнууд интернэт чатад түүнтэй ярилцах үеэрээ хутга өгнө гэж амлажээ. Ингээд хутга өгөхөөр уулзах цаг товлон сэжигтнийг баривчилсан байна. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин