Хамгийн олон үзэгч цугласан "Хуур" хөгжмийн наадам. Хар л даа, нүдээрээ
2019-08-30

Өнгөрөгч зургадугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнгийн торгон ногоон зүлгийг хөл гишгэх зайгүй болтол дүүргэж чадсан нь “Никитон” байв. Тэдний дараа “Хуур” хөгжмийн наадам залуусыг цэнгэлдэх дүүрэн цуглуулж чадлаа. 

 

 

Наадмын эхний өдөр бороотой байсан ч “болзсон” цагтаа сурсан дуугаа аялсаар залуус хэдий нь цэнгэлдэхийн үүдэнд цугларсан. Удалгүй урт дараалал үүсч зохион байгуулагчид төсөөллөөс давсан дараалалд багахан “барьц” алдмаар болсон ч тэр дор нь асуудлыг зохицуулж, сэтгэл “үнэртүүлж” борооны цув үнэгүй тарааж уур амьсгалыг зөөллөсөн нь “гоё.

 

Удалгүй бороо ч арилж, бүрий ч болсон. Гадаад дотоодын гал цогтой DJ нар хөгжмийн наадам сонсогчиддоо зориулж Hip hop болон EDM урсгалуудаар үзэгч олныхоо сонорыг мялааж чийг даасан хувцастай даарч зогссон залуусыг халуу оргитол доргиов.

 

Үргэлжлүүлэн Монгол реппер, Рокит Бэй, Энэрэл, MRS бүгдийн мэддэг, бүгдийн сонссон, сурсан дуунуудаа тайзнаа эгшиглүүлж догдлол дүүрэн мэдрэмжээр үдшийг хөглөсөн.

 

Нэг насаар энгийн байснаас

Нэг өдөр хаан байсан нь дээр хэмээн дуулах аясад залуус дотроо “ассан”. Ингэж л залуусыг “асан дүрэлзүүлж”, нэгтгэж, доргиож чадсан шоу бол XMF байлаа. Энэ зуны “хамгийн супер” хэмээн тодотгочиход нэг их “хэтийдэхгүй” болов уу. Үүнийг ч гишгэх зайгүй цугласан залуусын дуун түрлэг, дэгжин бүжиг илтгэнэ. Хар л даа нүдээрээ, энэ зургийг.

 

 

Тийм ээ,  BRB компани, Монгол телевиз, Shoppy.mn...Энэ цөөхөн нэрсийн цаана ажилласан олон мянган авьяаслаг залуусаа та нар чадлаа. Ирэх жилийн XMF даанч хол байна даа.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин