ОХУ: “Huawei”-ийн технологиор хоёр хотод 5G сүлжээ нэвтрүүлжээ 
2019-08-30

Оросын үүрэн холбооны МТС компани Хятадын Хуавэй компанийн тоног төхөөрөмжийг ашиглан Кронштадт хотод 5G сүлжээг туршилтын журмаар нэвтрүүлжээ. 


Пүрэв гаригт ажиллаж эхлэсэн энэ сүлжээ хотын хүн ам суурьшсан бүхий л хэсгийг хамарч байгаа бөгөөд найман суурь станцтайгаар ажиллаж байгаа юм байна. 


Оросын боомт хот болох Кронштадтад 5G сүлжээ нэвтрүүлснээр орон сууцны үйлчилгээ, тээвэр, аж үйлдвэр, боловсрол, аялал жуулчлалын салбарт шинэлэг шийдэл, үйлчилгээг нэвтрүүлэх боломжтой болно гэж МТС мэдэгджээ. 


Түүнчлэн энэ компани Оросын нийслэл Москва хот дахь Ардын аж ахуйн ололтуудын үзэсгэлэнгийн орчимд 5G  сүлжээний туршилтын бүс байгуулсан байна. Энэ үзэсгэлэнд ирээдүйн стартапуудтай холбогдох технологийн 5G лаборатори, “ухаалаг хот”-ын технологийг боловсруулахаар төлөвлөж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин