Путиний айлчлалын үеэр ШХАБ, Цөмийн шинжлэх ухааны төв байгуулах асуудлууд яригдана 
2019-08-31

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын гуравны өдөр Монголд хийх албан ёсны айлчлалынхаа үеэр Халхын голын байлдааны 80 жилийн ой тэмдэглэх арга хэмжээнд оролцоно гэж Оросын Ерөнхийлөгчийн гадаад хэргийн асуудлаарх туслах Юрий Ушаков мэдэгджээ. 


“Ирэх долоо хоног олон улсын харилцааны зүгээс харвал ихээхэн шахуу хөтөлбөртэй өдрүүд болно. Есдүгээр сарын гуравны өдөр Ерөнхийлөгч Монгол улсад айлчлах бөгөөд энэ нь Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн ёслолын арга хэмжээнд оролцох зорилготой, албан ёсны айлчлал” хэмээн Юрий Ушаков мэдэгдсэн байна. 


Путины оролцох арга хэмжээнүүд есдүгээр сарын гуравны өдөр төлөвлөгдсөн, харин Путин есдүгээр сарын хоёрны орой Эрхүү мужаас Улаанбаатарт ирэх гэнэ.


“Энэ онд Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ жил хоёр дахь удаагаа уулзах гэж байна. Өмнө нь тэд  зургаадугаар сарын 14-нд Бишкек хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан” гэж Юрий Ушаковын өгүүлсэн байна. 


Түүний өгүүлснээр, 2020 оны тавдугаар сарын есний өдөр Москва хотноо болох Ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд оролцох урилгыг Монголын ерөнхийлөгчид илгээсэн гэнэ. 


“Монголын ерөнхийлөгч ойрын үед, магадгүй Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр Москвад урьсан урилгыг баталгаажуулан зөвшөөрөх байх гэж бид бодож байна ” хэмээн Юрий Ушаков мэдэгджээ. 


Айлчлалын үеэр хэлэлцэх асуудлууд 


Улаанбаатарт болох хэлэлцээрүүдийн үеэр хоёр талт хамтын ажиллагаа, улс төр, худалдаа эдийн засаг, цэрэг техникийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэх юм байна. Түүнчлэн олон улсын болоод бүс нутгийн тулгамдсан асуудлуудаар санал солилцохоор төлөвлөжээ. 


“Олон улсын асуудлуудын тухайд гэвэл Орос, Хятад, Монгол гэсэн гурван талт хамтын ажиллагаа, түүнчлэн ШХАБ-ын хүрээн дэх хамтын ажиллагааны хэтийн төлвийг ярилцана” гэж Юрий Ушаков мэдээлсний дээр “Монголын тал ШХАБ-д элсэх боломжийг судалж байгаа” хэмээн онцолжээ. 


Оросын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр бизнесийн салбарынхан багц хэлэлцээрүүд байгуулах юм байна. 
Ушаковын мэдээлснээр, Оросын хэд хэдэн цахилгаан эрчим хүчний компани Монголын нутаг дэвсгэр дээр цахилгаан станц байгуулах, шинэчлэх сонирхолтой байгаа гэнэ. Түүнчлэн “Росатом” төрийн корпораци Монгол улсад цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээллээ. 

 

Энд дуулгахад, Оросын “Росатом” болон Монгол улсын Цөмийн эрчим хүчний комисс 2018 оны хоёрдугаар сарын 28-нд болсон Засгийн газар хоорондын комиссын үеэр Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан юм. Санамж бичгийн дагуу Цөмийн шинжлэх ухаан, технологийн төвийн объектуудын урьдчилсан шаардлагуудыг тодорхойлоход Оросын мэргэжилтнүүд Монголын талд тусламж үзүүлэхийн дээр энэ төслийг хэрэгжүүлэх урьдчилсан замын зураг боловсруулах юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
А:
Булаан эзлэгч дайнч орон шүү!!!
2019-09-02
Gutsaach, muu balai Jenco...oros ruugaa zail l daa
2019-09-01
Hutsaach ee, muu jenco pihluu
2019-09-01
Irgen:
France-iin kompaniig huuj gargasan tsaad uchriig odoo l oilgoloo. Munhiin haraat bailgah geed l bna aa daa. Egiin golin usan tsahilgaan stantsaa bariyaa.
2019-09-01
Иргэн:
Эгийн голын усан цахилгаан станцыг л ярь даа. Өөр илүү дутуу юм тийм хэрэгтэй юм уу?
2019-09-01
Irgen:
Elseheer bolchihson iym yy.
2019-09-01
zochin:
Yu ve davartsan garuud Eserguutsej bn
2019-09-01
Zochin:
Yu be, yagaad tsemiin Shinjleh uhaanii tehnolgiin tev manaid baiguulah yamar shaardlagatai yum, ahiad orosiin haraat uls boloh geegyu yum bol tednii eldev tesliig yah gej nutag devsger deeree baiguulah gweed baina Bid 70 jil orosiin haraat buurai uls bailaa, odoo haashaa zugleed bainaa
2019-09-01
Монголыг ОРОСт бүү өг Жэнко хулгайчаө!
2019-08-31
Рх:
Дээрэлхүү оросууд, юун цэрэг , атом, худалдааны алдагдлаа багасгах талаар ярих хэрэгтэй,
2019-08-31
Түй май:
Элэнцэгийн ШХАБ
2019-08-31
Усан цахилгаан станц
2019-08-31