Өнөөдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно
2019-09-01

 

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт хийх тухай нийслэлийн Засаг даргын захирамж наймдугаар сарын 22-ны өдөр гарсан билээ. 

 

Тодруулбал, наймдугаар сарын 24, 25, 31, есдүгээр сарын 1-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон юм.

 

Үүний дагуу өнөөдөр зөвхөн сондгой тоогоор буюу 1,3,5,7,9-өөр төгссөн улсын дугаартай автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно.

 

Дугаарын хязгаарлалт 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Shuud.mn
Сонин хачин