Замын хөдөлгөөнийг хэсэгчилж хаана
2019-09-02
Гэрэл зургийг MPA.mn

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад энэ оны 9 дүгээр сарын 2-3 ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

 

Айлчлалтай холбоотойгоор 02-ны өдөр /ажлын цагуудад/ замын хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ.

 

Харин Улаанбаатар хот Чингис хаан нисэх онгоцны буудлаас төв талбай хүртэлх замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хаана.

 

Есдүгээр сарын 03-ны өдөр  нийслэлийн Наадамчдын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Уулын зам,  Амарын гудамж, Залуучуудын гудамж зэрэг замуудын тодорхой хэсгийг хэсэгчлэн тус тус хаах бөгөөд цагдаагийн байгууллагаас хаагдах замын талаар тухайн бүрт нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэх болно.

 

Цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний зохицуулалтыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүй байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд иргэд та бүхэн хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриалж байна.     


 
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

Shuud.mn
Сонин хачин
ugnaasaa l ingedeg yum ho
2019-09-02
МЭДРЭЛ ЮМ УУ:
ЭРГҮҮ ТӨЛӨГ ШИГ ОРОН ГАРАН ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙХ ЮМ
2019-09-02
ugnaasaa l ingedeg yum ho
зочин:
Яармагийн америк сургуульд хүүхдүүд минь явдаг арай энэ арга хэмжээ бидэнд хамаагүй гээд хичээлээ үргэлжлүүлэх юм биш биз.
2019-09-02