АНУ: Өмнөд Каролинагийн хүн амыг нүүлгэн шилжүүлнэ
2019-09-02

“Дориан” хар салхи ойртож байгаатай холбоотойгоор АНУ-ын Өмнөд каролина мужийн оршин суугчид зайлшгүй нүүлгэн шилжүүлэх тушаалыг тус мужийн захирагч Генри Макмастер есдүгээр сарын нэгний өдөр гарагжээ. 


Ассошейтед Пресс агентлагийн мэдээлснээр, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа есдүгээр сарын хоёрны даваа гаригт эхлэх бөгөөд энэ хүрээнд нэг сая орчим хүнийг аюулгүй газарт шилжүүлэх юм байна. 


Түүнчлэн хүчтэй хар салхи ойртон ирж байгаатай холбоотойгоор Жоржия, Хойд Каролина, Өмнөд Каролина мужуудад онц байдлын дэглэм тогтоожээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
mn:
монголд хүн болж төрсөндөө баярлий доо улс төрчид минь идэж уухаа багасгаад хэрүүл тэмцэлээ зогсоочуул монгол шг улс дэлхиид хаана ч бхгүй дэ
2019-09-02