БНХАУ-ын иргэн осол гаргаж, хоёр хүний амь нас хохироожээ
2019-09-02

 

Амралтын өдрүүдэд /2019.08-31, 2019.09.01/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 464 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 312 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

 

2019.08.31-ний өдөр 23 цаг 30 минутын орчимд СХД-н 32 дугаар хороо  Эмээлтийн зам, “Их хурд” түүхий эд авах цэгийн урд замд Toyota Estima автомашины жолооч Хятад улсын иргэн Хаши нь явган зорчигч 44 настай эрэгтэй,  30 настай эрэгтэй Б нарын 2 хүнийг мөргөж амь насыг нь хохироосон байна.

 

Мөн 2019.09.01-ний өдрийн 09.56 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг Дөрвөлжийн 10-7 тоот хашаанд амины Mitsubishi L200 автомашины жолооч Б нь явган зорчигч 1 настай, эмэгтэй Ц-г  ухарч байхдаа мөргөж амь насыг хохироосон

 

Явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаа иргэдийг мөргөж гэмтээх тохиолдол ихсэж байгаа тул жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, бусдад аюул осолтой байдал үүсгэхгүйгээр зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өндөр оноо хаслаа, эрх хаслаа гээд бдг осол буурахгүй бга нь 2 талтай шүү!!! Жолооч цагдаа тохироо хийгээд бдг тохиолдол бдг.
2020-03-24
ard:
Машин мөнгөнии бараа үзээгүй илжигнүүдл
2019-09-02
Үнэн үг:
Зам тээврийн осол гаргаж байгаа нэг үндсэн шалтгаан бол жолооны үнэмлэхийг мөнгөөр шууд зарчихаж байгаад оршино.
2019-09-02