“Мазаалайнууд” лигийн хоёрдугаар байрт дэвшлээ
2019-09-02

"Мазала 1-р лиг"-ийн 13 дахь тойргийн тоглолт амралтын өдрүүдээр боллоо. 


Дээд лигийн эрх авах боломжтой яваа "Улаанбаатарын Мазаалайнууд" энэ тойрогт “ДМЮ” багт ямар ч боломж олголгүй, 2:0-ээр өрсөлдөгчөө буулган авсан юм. Эхний гоолыг 57 дахь минутад Э.Наранбаатар оруулсан бол 65 дахь минутад Р.Өнө-Эрдэнэ тооны зөрүүг холдуулж, улмаар хожиход хангалттай байлаа.

 

Тус тэмцээнд тоглож буй “Улаанбаатарын Мазаалайнууд” клуб одоогоор 13 тоглолт хийснээс  8 тоглолтод хожиж, 2 тэнцэж, 3 удаа хожигдож "Мазала 1-р лиг"-ийн II байранд бичигдэж байна. Нэгдүгээр лигт багууд тус бүр 18 тоглолт хийх бөгөөд “Мазаалайнууд” эхний 13 тоглолтод 34 гоолыг эсрэг багийн хаалганд оруулж, 16 гоол өөрийн хаалганд алджээ.

 

Дашрамд дурдахад Мазаалай клуб энэ улиралд шинэ хамтрагчид, шинэ өнгө төрхтэйгээр эргэн ирж буй. Тус багийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол анхны паблишинг компани болох Nepko Publishing ажиллаж байна.
 
Хамтран ажиллагчид:
 
Ногоон паспорт - Ногоон ирээдүйг бүтээх санаачилга
Hero Entertainment - Монголын тэргүүлэх контент үйлдвэрлэгч
Avsar ундаа - Туркийн номер нэг ундаа
Blum брэнд - Барилгын материалын дэлхийд тэргүүлэх брэнд
Meters/bonwe брэнд - Бэлэн хувцасны Азийн тэргүүлэх брэнд
 
Мөн Shuud.mn сайт мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй юм. 

 

М.Бүүвэй
 

Shuud.mn
Сонин хачин