Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан тоглолт боллоо
2019-09-02

Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан "Нөхөрлөлийн солонго" тоглолт боллоо.

 

 

Тоглолтод Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт төлөөлөгч Шин Хай Минь болон тус улсын соёлын төлөөлөгч бусад холбогдох хүмүүс, уран бүтээлчид оролцлоо.

 

Тоглолтоор Мөли цэцэг, Зүүдэнд ирсэн хонгорхон ээж, Бүжиглэж байгаа чавхдас, морин хуурын гоцлол, хийл, балет, Алхдаг загас зэрэг уран бүтээлүүдийг олон түмэнд толилуулж сонирхууллаа. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны ойн арга хэмжээний хүрээнд уг тоглолт өнөөдөр мөн үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын гэрэл зургийн үзэсгэлэн, аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд зарим үзэсгэлэнт газруудын танилцуулга, олон ангит кино солилцох ажиллагаа болон анагаах ухааны мэргэжилтнүүдийн үнэ төлбөргүй оношилгоо, мэргэжлийн боловсролын солилцоо зэрэг болно.

 

 

Монгол, БНХАУ-ын ойн арга хэмжээний хүрээнд болж буй арга хэмжээ нь цаашид хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна хэмээн төлөөлөгчид онцолсон юм.

Shuud.mn
Сонин хачин