ХАЛХ ГОЛ-оор аялсан ТЭМДЭГЛЭЛ
2019-09-03

1. Танака багш

Би бол Монгол Улсад хайртай нэг япон хүн, зөвлөхийн ажилтай. 2002 онд анх Монгол улсад ирснээс хойш, 30 аад удаа иржээ. 2008-2010 онд МУИС, Эдийн Засгийн сургуульд багшилж Улаанбаатарт амьдарч байв. Японд буцаж очсны дараа зөвлөхийн ажлаар хэд хэд ирж байсан.

Миний ажил бизнес, менежмэнтийн стратеги боловч, хувьдаа түүх, түүний дунд Евроазийн түүхийг сонирхдог. Монголын түүхийн хувьд Японы судлаачид хамгийн бодитой, нэг талыг барилгүй судалдаг гэж боддог. Яагаад гэж үү.

Монголын түүхийг идэвхитэй судалдаг таван хэсэг байдаг. Юуны түрүүнд, Оросын судлаачид. ЗХУ-ын үеэс л судалж ирсэн. Тэр үед “Чингис хаан бол түүхэн дэх хамгийн харгис хэрцгий хүн” байсан гэдэг үзэл нь гол суурь болж байсан тул бодитой дүгнэлт гаргахад хэцүү.

Дараагийнх нь Хятадын судалгаа. "Монголын нууц товчоо"-ноос эхлээд олон эх сурвалжууд хятад хэл дээр бий. Гэвч одоогийн судлаачид нь Хятадын Коммунист Намын түүхчид ба судалгааны үр дүнг нь нам үнэлдэг. Тиймээс Чингис хаан бол хамгийн алдартай хятад хүн гэж хэлэхдээ ч тоохгүй.

Герман гэх мэт европын судлаачдын судалгаа сонирхолтой. Ямар нэг үзэл суртлаас ангид. Гэвч бичиг соёлын өв муутай байсан нүүдэлчдийн түүхийг хятад эх сурвалжаас л иш татахаас өөр аргагүй. Европын судаачид герман, англи хэл дээр орчуулагдсан хятад эх сурвалжийг голдуу ашиглана. Шууд анхдагч эх сурвалжтай харьцаж чадахгүй, орчуулга нь алдаатай байх, буруу ойлгох зэрэг асуудлууд бий.

Монголын судлаачид сайн боловч, гурван асуудал бий.

Нэгдүгээрт, 1991 он хүртэл Монголын түүхийн судалгаа учир дутагдалтай. Социалист нийгмийн үед Чингис хаанаа дурдах ч эрхгүй байсантай адил өөрийн түүхээ өөрсдөө чөлөөтэй судлах бололцоогүй байсан. Зөвлөлтийн зааж өгсөн түүх л байсан.1990 оныг туулж, 2000 оноос хойш бодитой нэн шинэ үеийн түүх судлал  эхэлсэн, одоогоор гүн гүнзгий орж амжаагүй.

Хоёрдугаарт, монгол бичгээс кирил үсэгт шилжсэн нь эх сурвалжуудаа уншиж судлахад нь саад болсон болов уу гэж боддог.

Гуравдугаарт, үндэсний үзэл. Нүүдэлчин монголчуудын хувьд  хятад хан үндэстнийг дайснаа гэж үзсээр ирсэн. Монголын түүхийг авч үзэхдээ байнга хятадуудыг “ эсрэг талын баатар” болгож үздэг. Хятадуудын давуу байдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй нь харамсалтай ч энэ бодит үнэн.

Эдгээрийг бодоод үзэхэд хамгийн голтой судалгааг урт хугацаанд хийж ирсэн нь япончууд юм. Токиогийн Гадаад Харилцааны  Дээд сургуулийн монгол судлалын тэнхим 1911 онд байгуулагдсан 100 илүү жилийн түүхтэй. Түүний дараа улсын бодлогоор монгол судлал эрчимтэй хөгжсөн. Японы алдартай түүхч, зохиолч Шиба Рёотаро Осакагийн Гадаад хэлний дээд сургуулийн монгол хэлний анги төгссөн байх жишээтэй.

Одоо ч дэлхийн хэмжээний монгол судлаачид Японд байна.Тэдний нэг нь Хитоцүбаши Их Сургуулийн хүндэт профессор Танака Кацүхико багш юм. Дээр дурдсан судлаачдын сайн талуудыг шингээсэн хүн. Танака багш монгол хэлний мэргэжилтэн боловч, орос, герман , хятад хэл дээрх эх сурвалжуудыг ч уншина.

Танака багш  бол түүхчээс гадна монгол судлаач юм. Тиймээс Монголын талын байр сууринаас юманд их хандана. Орчин үеийн түүх бичлэгүүд “их гүрний”өнцгөөс тайлбарлах нь их. Оросуудын , Хятадуудын, Европын монголчуудын түүх тус тусдаа өөр, довтлон ирж байсан монголчууд. Танака багшийн давуу тал бол монголчууд дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх баримт нотолгоо, бас түүний нэр хүнд юм. Танака баштай хамт 7 дугаар сард Халх гол явах боломж олдсон юм. Халх голын дайнаас хояш 80 жилийн дараа. Танака багш “ аргагүй байдал” гэх мэтээр Японыг өмөөрсөн зүйл нэгийг ч ярихгүй,  монголчуудын талаас  юмыг байнга харна.Түүнтэй хамт аялж түүнээс суралцсанаасаа та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.

2. Халх голоор аялсан тэмдэглэл - Пан Монголизм

Би түүхч биш, этнографич биш. Монголын түүхтэй холбоотой ном  40-50  уншсан. Мэдээж японоос өөр хүн бичсэн номнууд эдгээрийн дотор бий. Эдгээрээс болон Танака багштай Халх голоор аялаад суралцсанаа монголын залуучуудтай хувуулцъя.

1939 онд Халх голын дайн яагаад эхэлсэн зэргийг монголчууд сайн мэддэг тул цаг хугацааны дарааллын үйл явдлуудыг товчилъё. Харин тэр үеийн монголчууд ямар нөхцөл байдалд байсан бэ.

Тэр үед монголчууд үндсэндээ дөрвөн хэсэгт хуваагдан аж төрөн сууж байж. Эхнийх нь БНМАУ, одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр. Дараагийнх нь Буриад Монгол, ЗХУ-ын нутаг дахь монголчууд. Гуравт, Дундад Иргэн улс,хараахан коммунист намын удирдлагатай Хятад болоогүй байсан, Өвөр Монголын хэсэг. Дөрөвт, Манж Го улс доторх Хөлөнбуйрын өндөрлөг талд нутаглах монголчууд. Түүхээс харвал моголчууд Афганистан, Каспийн тэнгис, Хар тэнгис хүртэл тархсан ч, гол цөм нь дээрх дөрвөн газар нүүдэллэн аж төрсөөр ирсэн гэж хэлж болно. Энэ дөрвөн бүс нутагт нутаглаж байсан монголчууд харамсалтай нь “эрх чөлөөтэй, тусгаар  бие даасан” гэж хэлж болохуйц байсангүй. БНМАУ нь ЗХУ-ын тоглоомын , үгээр нь байхаас өөр аргагүй. Өөрийн толгойтой байх гэсэн Ерөнхий сайд нар нь хэлмэгдэн хороогдож байсныг мэднэ. Оросын нутагт болсон буриад монголчуудын хувьд 1689 оны Нэрчинскийн гэрээгээр Оросын нутаг болж, 1923 онд Буриад Монгол БНУ болж ЗХУ-ын бүрэлдэхүүн болжээ. Өмнөд Монгол нь Хятадын нутаг болж Өвөр Монгол гэгдэх болж хятадын дарамтыг мэдрэх болсон. Манж Го улсын монголчууд буюу барга, дагуурууд Манж Го улс өөрөөр хэлбэл япончуудын удирдлагад байв.

Энд монголчуудын зайлшгүй анзаарах ёстой зүйл нь 1930-аад онд ийнхүү 4 бус нутаг хуваагдан байсан гэдэг бодит байдал юм.Одоогийн Монгол уУсад ихэнх нь халхууд. Тэд Чингис хааны үеэс бусад үед монголчууд одоо байгаа өөрсдийн энэ л нутагт байсан мэт боддог нь эндүүрэл. Монголчууд 4 бүс нутагт аж төрөн сууж тэднийг хуваан Орос, Хятад, Япон гэсэн гүрнүүд удирдаж байсан. Ихэнх түүхийн ном зохиолууд Орос, Хятадын байр сууринаас бичигдэж “ Монголчууд хэмээх нүүдэлчдийг хэрхэн захирах “ өнцөг голдуу. Яагаад монголчууд  хуваагдах болов, яагаад эрх чөлөөгөө алдав гэх эргэлзээ асуулт, дээр нь “ нэгдэн нийлж нэг Монгол болох” хүсэл байв.1930-аад он эзэнт гүрний үзлийн үе байсан ба, Зүүн Азид Зөвлөлт Хятадыг дайснаа гэж харж, Хятад, Японы ч Манж Го улсыг байгуулснаас нь болж дайсагнаж байв. Зөвлөлт Япон хоорондоо бас л тийм байдалтай. Өөрөөр хэлбэл, монголчуудыг эрхшээлдээ байлгаж байсан гурван гүрэн хоорондоо дайсагнаж байлаа. Гэвч нэг л зүйл дээр санал нэг байсан нь “Монголчуудын одоогийн хуваагдсан байгаа байдлыг энэ хэвээр үлдээх,нэгтгэж болохгүй” гэдэг дээр. Монголын эмгэнэл энд байлаа.

Хятадад” гурван монгол нэгдэх” гэж үг байдаг, үүнээс болгоомжилж байв. Гурван Монгол гэдэг нь БНМАУ, Өвөр Монгол, ЗХУ-ын бүрэлдэхүүний Буриад, Тува, Алтай мужийн монголчууд юм.  Эдгээр монголчууд нэгдэн нийлэхийг хэрхэвч, зөвшөөрч болохгүй гэдгийг Сүн Ят Сэний Хятад ч, Мао Зэ Дуны Хятадын коммунист нам ч ижил бодлоготой байсан.

Зөвлөлт “ Пан Монголизм” байна, энэ тун аюултай хэмээн сурталдаж байсан нь Хятадтай байр суурь нэг байв.

Япон 1932 онд Манж Го хэмээх тоглоомын улс байгуулж, “Таван үндэстний холбоо” ( Five Races Under One Union) хэмээх үг гаргаж, япон, солонгос, манж, монгол, хятад таван үндэстэн хамтын нэг улс болох тухай сурталдаж байв. Гэвч, Манж Го-гийн нутаг дахь монголчуудыг бусад монголчуудтай нэгтгэх хүсэл бас байгаагүй юм.

Газар орон доо тус тусдаа удирдагчидтай тэд  зөвхөн өөрсдийн  хүчээр нэгдсэн Монгол улс байгуулж чадна гэж бодоогүй юм.Тиймээс, “хүчирхэг гүрнүүдийг ашиглан нэгдсэн улсаа байгуулах” зорилготой байв. Оросуудын туслалцаатайгаар Хятад ба Манж Го-д суух монголчуудтайгаа нийлэх бодолтой хүмүүс цөөнгүй байв. Хятадуудыг ашиглаж зорилгоо биелүүлье гэх хүмүүс ч байсан. Японы дэмжлэгийг авах бодол ч байсан биз. Гэвч их гүрнүүд энэ хүслийг нь мэдэхийн дээдээр мэдэж байсан ч, аман дээрээ л дэмжиж , цаагуураа хуваан захирах бодлогоо улам гүнзгийрүүлж байсан.

1923 онд Буриад Монгол Социалист Бүгд Найрамдах Улс бий болж, 1937 онд Зөвлөлтийн Автономит улс болсон.  Энэ бол буриадуудыг монголтой нэг үндэстэн гэдэг сэтгэл зүйг эвдэх зорилгоо хэрэгжүүлж буй хэрэг гэж болно. Одоогийн халхууд  дунд буриадууд гэж алс холын хүний тухай ярьж буй мэт үздэг хүн олон байдаг нь Зөвлөлтүүдийн бодлогын үр дүн юм.

1923 оноос өмнө улсын хил гэх боловч, тодорхой бус хорио цээр ч бага байж. Нүүдэлчдийн хувьд хилийн тухай ойлголт ч бүдэг бадаг, хилийн наана цаана гарч, хамаатан саднаараа орж гарч байж. Гэвч орчин үеийн улс болохоор хил гэдэг тодорхой, давах юм бол зөрчилд тооцогдоно. Их гүрнүүдийн тогтоосон хил монголчуудын хувьд ойлгоход бэрх байв. 1930 аад онд ийм өөрчлөлтүүд гарсан юм.

                                Тазаки Масами

Үргэлжлэл бий...

Shuud.mn
Сонин хачин
Amgalan:
Orsiin bodlogiin ur noloo uuriin chn uzel bodol bolood buriaduudin uzel bodold nevt shingsen
2019-09-11
иргэн:
Монголын нууц товчоо хятад хэл дээр бичигдээгүй, малнуудаа. Хятан ханзаар монгол хэл дээр бичигдсэн. Бас давхар хятад ханзаар давхар зүйж тайлбарласан.
2019-09-05
Иргэн:
Бид хоорондоо ярилцаж буй Буриад, Монгол залуусыг 2 улсын үйл ажиллагааны дагуу уулзаад оросоор яриад зогсож байхад нь хэн нь монгол хэн нь буриад болохыг гаднаас нь хараад огт ялгаж чадаагүй. Адилхан нүүр царай, биеийн хэлбэр. Тэгээд л сайн харж байгаад бид бүгдээрээ ерөөсөө нэг монгол үндэстэн юм байна гэж мэдэрсэн. Их гүрэнүүдийн бодлогоор бид 2 өөр газар л амьдарч, 2 өөр хэлээр ярьж, бие биенээ дургүй болсон байна. Бид бие биендээ дургүй байлаа гээд их 2 хөрш маань 3-ууланг /өмнөд монгол ороод/ маань далд ороосой гэж боддогийг битгий мартаарай. Тиймээс цаашид бие биендээ маш найрсаг хандаж,урьж, найзлаж, тэдэнд монгол хэл заах хэрэгтэй. 1000 жилийн дараа ч хамаагүй нэгдэхийн тулд эхлээд ядаж нэг хэл дээр ярьж, найзлах, бие биенээ дэмжих хэрэгтэй шүү дээ.

buriaduud sonin gaj hvmvvs mgl bish buriad gsen shu mgl toi ogt holboogui gj buriaduud mgl chuudiin nvdend ah dvv gj l haragdggiin uursdiiguu orosuud gj anduuraad bh shig
2019-09-04
Amgalan:
Orsiin bodlogiin ur noloo uuriin chn uzel bodol bolood buriaduudin uzel bodold nevt shingsen
Монголхүү:
Япон судлаачид гайгүй нь гайгүй. Гэхдээ монгол сэтгэхүй,өөрөөр хэлбэл монголын асуудлыг монгол сэтгэхүйгээр хэзээ ч шинжиж, ойлгож чадахгүй. Бас л өөрсдийн, япон сэтгэхүйгээр ухаж ойлгодог улс. Тэр Танака ч ялгаагүй. Гэхдээ энэ нь тэдний буруу биш. Монгол хүн болж төрөөгүй юм чинь яалтай ч билээ. Гэхдээ гадаадынхны үгийг сонсож, өөрсөндөө дүгнэлттэй хандах нь монголчууд бидний үүрэг мөн.
2019-09-03