АЙЛЧЛАЛ: Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурлаа

img

Гэрэл зургуудыг MPA.mn

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийх ажлын ёсны айлчлал үргэлжилж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын  Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Дараагаар хоёр албан ёсны баримт бичигт гарын үсэг зурлаа.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын  Ерөнхийлөгч В.В.Путин  Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурлаа. Мөн холбогдох сайд, удирдлагууд хоёр талын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Үүнд: 

 

-Терроризмттой тэмцэхэд хамтран ажиллах  ОХУ, Монгол Улсын хамтран ажиллах  санамж бичиг

 

-Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын санамж бичигт ОХУ, Монгол Улс хамтран ажиллах тухай

 

-Монгол Улсад цэрэг, техникийн дэмжлэг үзүүлэх тухай хоёр улсын Засгийн хоорондын баримт бичгийг сунгах тухай 

 

-Хиагт-Алтанбулагийн хил дээрх гаалийн хэвийн ажиллагааг хангах, 2020-2024 оны төлөвлөгөө

 

-Монгол Улсын АМГТГ, "ОХУ-ын Рос геологи" компанитай хамтрах ажиллах баримт бичиг 

 

-"Монгол шуудан" ХХК "Орос шуудан" хооронд хамтран ажиллах 

 

-"Эрдэнэс Монгол" компани болон ОХУ-ын Россцент" нийгэмлэг хамтран ажиллах 

 

-"КБМ" үнэт цаасны компани ОХУ-ын үнэт цаасны компани хооронд хамтран ажиллах бичигт тус тус гарын үсэг зурлаа. 

 

Дараагаар нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэвлэл мэдээллийнхэн мэдээлэл хийж байна. 

Хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж байна

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

OYUN:
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
2025-05-24
Zochin:
Neft hiin holloig Mongoloor dairuulchih Putin min! Yun ij buren tunshelel zail muu arhichichin Orosuud! Bid Amerikiin 53 dah shtat bolno!
2019-09-03
Zochin:
Mongold yamarch ashiggui! Neft hiin hooloi haana bna shovinist Putin min
2019-09-03
1254:
Гаалийн татвар буух уу
2019-09-03
Зочин:
Энэ олигтой хамтын ажиллагаа алга. Төмөр зам, уцс асуудал шийдэгдээгүй харагдаж байна.
2019-09-03