Халх голын дайнд оролцсон ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэв
2019-09-04

1939 оны Халхын байлдаанд оролцож, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн ахмад дайчдаас өдгөө амьд сэрүүн байгаа 5 ахмад дайчдад Батлан хамгаалах яам хүндэтгэл үзүүллээ.

 

 

Монгол Улс, ОХУ-ын ард иргэд Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг ёслол төгөлдөр тэмлдэглэн өнгөрүүлж байна. Бидний энх жаргалант амьдралыг авчирч өгсөн олон зуун цэрэг дайчдаас өдгөө амьд сэрүүн байгаа Г.Батмөнх, Ц.Чимэдцэрэн, Д.Шагдар, М.Аюурзана нарын дөрвөн буурлыг Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, сайдын зөвлөлийн гишүүд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн 80 жилийн ойн медаль, мөнгөн шагналыг гардуулан баяр хүргэлээ.

 

 

Эдгээр ахмад дайчид Халхын голын дайнд эмч, сувилагч гээд ар талын чухал үүргүүдийг гүйцэтгэж байсан байна. Эдний хамгийн өндөр настай нь 105 настай В.Аюурзана гуай. Тэрээр Халхын голын дайнд ар тал хангалт үйлчилгээний машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах албанд зүтгэж байсан агаад 1945 оны чөлөөлөх дайнд мөн оролцож авсан дайчин юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ямар цөөхөн хүн үлдээ вэ.Энэ хэдхэн бууралаа дээд зэргээр харж үзэх хэрэгтэй
2019-09-04
irgen:
yldsen byh ahmaduudaa byh talaar demjih estoi ,,,ednii toloo yu hiisen be uls
2019-09-04