Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцов
2019-09-04

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар өнөөдөр Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Халхын голын байлдааны түүхт 80 жилийн ойг өргөн тэмдэглэх хүрээнд Монгол, Зөвлөлтийн дайчдын түүхэн ялалтын ач холбогдлыг сурталчлах, тулалдаанд оролцогсдын гавьяа, дурсгалыг алдаршуулан мөнхжүүлэх зэрэг олон ажлыг ОХУ-ын төр, засгийн байгууллага, анд нөхөдтэйгээ хамтран гүйцэтгэсэн гэдгийг цохон тэмдэглэсэн юм.

 

 

Мөн Дорнод аймгийн Халхгол сум нь энэ байлдааны хамгийн гол талбар нь болж түүхэн ялалтын түшиц газар байсан гээд, ялалтын 80 жилийн ойг угтаж Халхгол сумын шинэ төвийг барих төслийг Роснефть компанийн 8 сая еврогийн хандиваар хэрэгжүүлэн орчин үеийн тохилог суурин бий болж, хязгаар нутгийн оршин суугчдын амьдрал ахуйд үр өгөөжөө өгч буйг дуулгалаа.

 

Түүнчлэн Ерөнхийлөгч В.В.Путинтэй Монгол, Оросын харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн хүрээтэй асуудлаар үр дүнтэй хэлэлцээ хийж, харилцааны суурь зарчмуудыг тусгасан 1993 оны гэрээгээ шинэчлэн “Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ” болгон хугацаагүй байгуулснаар манай хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарсан гэдгийг зарласан юм.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
baruuniihan geed yheh geed ulsuud chin byh l ulsiig zovhon ashigladag um shyydee,,,,,zaashlaad uls orniig chin avah l bodoltoi, ….duratch durguich 2 horsh hamgiin oiriin tynshyyd baih heregtei, …zov tortei bol uls yavna daa
2019-09-07
irgen:
oligtoi zuragnuud baihgui, zovhon ene 2…orchintoiron, bolj baigaa umnuudiin zurag baihgui yu
2019-09-07
irgen:
syyliin 30 jil naizalsan baruuniihan yamarch umand setgeleeree tuslaagui,,,odoo 30 jiliin daraa orosuud l yadaj gol uil yavdal bolson tyyhtei sumiig tohijuulj ogchdee,,,tegeed ergyy setgyylchid ymar bolsoniig zuragaar haruulahch chadvar alga
2019-09-04