ЕБС-ийн сурагчид дээрэмдүүлэх тохиолдол ихэсчээ
2019-09-04
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн өдрүүдэд нийслэлд 6-13 насны хүүхдүүд дээрэмдүүлэх тохиолдол ихэсчээ. 

 

Тухайлбал өнгөрөгч наймдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 601 дээрмийн гэмт хэрэг бүртгэгджээ. Харин есдүгээр сар гарснаас хойш дөрөв хоногийн хугацаанд бүртгэгдсэн дээрмийн хэргийн хохирогчид ихэнх нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байна. Сурагчид гар утас, цүнх зэрэг биет зүйлсээ дээрэмдүүлжээ. 

 

Ийнхүү бага насны хүүхдүүд дээрмийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдсэн нь эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр хичээл, сургуульд нь явуулдагтай холбоотой гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

 

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ хичээл сургуульд нь хүргэж өгч авах, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
suragchdiin tarah ireh yed morit ergyyl geh met tsagdaagiin hyanalt shalgaltaa urgusguuchee.ajiltai hymyys hyyhdee udur byr zuuj chadahgyi sh dee.huduunii malnuud l iim hereg hiij baigaa daa.hot ruu oroh erhiig ni hasch baimaar yum
2019-09-04