Г.Занданшатар: Шийдсэн асуудлыг битгий үймүүлээд бай
2019-09-04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явагдлаа.

 

Үндсэн хуулийн төсөл дэх төрийн албаны хариуцлага, ёс зүйтэй холбоотой "Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр ажлаас халахыг хориглоно гэсэн заалтаар санал хураалт явуулав. Уг саналд гишүүд "сонгон шалгаруулалтаар оруулах хэрэгтэй, шатлан дэвших гэдгийг хасах, ТАЗ-ийг Үндсэн хуулийн байгууллага болгох ёстой" гэсэн саналууд хэлээд завсарласн ыг УИХ-ын дарга эргэн санууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-Энэ заалт дээр өнгөрсөн долоо хоногт олон гишүүд үг хэлсэн. Энэ заалтын санал хураалтыг түр хойшлуулаад дараагийн асуудлыг хэлэлцье гэсэн горимын санал гаргав.  Уг горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэнгүй.  Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Төрийн албатай холбоотой заалт УИХ-ын 62 гишүүний  өргө барьсан төсөлд байгаа. Засгийн газрын хуралдаан болж байгаа учир гишүүдийн ирц дутуу байна. Дараагийн асуудлыг хэлэлцье хэмээв. С.Бямбацогт гишүүний горимын саналаар санал хураалт явуулахад мөн л дэмжигдсэн. УИХ-ын дарга Г.Занданшатар "Гишүүд төслөө сайн судалж, унш. Шийдсэн асуудлыг битгий үймүүлээд бай, Ж.Ганбаатар гишүүн ээ" хэмээв. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-Манай намын бүлэг 23.1 дэх заалтаар завсарлага авъя. Дараагийн асуудлыг хэлэлцээд явъя. Бид өдрийн ундны цагаар байр сууриа нэгтгэчихээд үргэлжлүүлье гэсэн саналтай байна гэлээ. Гэвч гишүүд ойлголцолд хүрээгүйгээс чуулганы хуралдааны түр хаав. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин