“Саммит Компьютер Технологи” шилдгээр нэрлэгдлээ
2019-09-04

 

Мэдээллийн технологийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч Саммит Компьютер Технологи” компани дэлхийд тэргүүлэгч Dell EMC компанийн Ази Номхон далайн хөгжиж буй орнуудын бүсийн consumer commercial бизнесийн ХАМГИЙН ТОМ шагнал болох шилдгийн шилдэг хамтрагч шагналыг хүртлээ.

 

Энэхүү шагналыг Бруней, Непал, Фүжи гэх зэрэг улсуудын бизнесийн өсөлт, тогтвортой байдалтай уялдуулан олгосон бөгөөд Монгол улсаас шилдгийг шилдэг партнер гарсан нь Summit Computer Technology компани болон Монгол улсын маань хувьд онцлог үйл явдал боллоо.

 

2019 оны 8-р сарын 22-24-ний өдрүүдэд Малайз улсын Ланкави арал дээр жил бүр зохион байгууллагддаг Ази Номхон далайн хөгжиж буй орнуудын уулзалт болж өнгөрлөө. Өнгөрсөн жилийн тайлан болон ирэн жилийн төлөвлөгөө танилцуулж шилдэг харилцагчаа шалгаруулсан бөгөөд тус үйл ажиллагаанд 23 орны 150 хамтрагч, төлөөлөгчид оролцсон. 

 

 

Дэлхийн технологийн зах зээлийн томоохон төлөөлөгчдийн нэг DELL компанитай 2008 оноос эхлэн тасралтгүй хамтран ажилласан бөгөөд Монгол улсынхаа хэрэглэгч худалдан авагчиддаа хамгийн сүүлийн үеийн компьютер, технологийг хүргэдэг билээ. Шинэ бүтээгдэхүүний танилцуулга, шинэ бүтээгдэхүүний сургалтуудыг цаг алдалгүй хүргэн цаашид Ази Номхон далайн хөгжиж буй бүсийн хамгийн том хамтрагч байж Монголын зах зээл дэх борлуулалтын найдвартай, баталгаат түнш байх болно.

Shuud.mn
Сонин хачин