Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг сонгохыг дэмжлээ
2019-09-04

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байгаа юм. УИХ-ын чуулганы хуралдаан товлосон хугацаанаасаа хойшилж эхлэх нь бичигдээгүй хууль болсон.  Гишүүдийн ирц бүрдээгүйгээс хүлээж, ихэнх цагийг алддаг.  Үүнтэй холбогдуулан хуралдааны эхэнд Ёсзүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Хуралдаандаа оролцдоггүй, хүлээлгэдэг гишүүдийг нэр ус, тойрогтой нь зарлана" гэдгээ мэдэгдлээ. УИХ-ын дарга ч үүнийг хүлээн зөвшөөрч, үүрэг чиглэлийг УИХ-ын Тамгын газарт өглөө. 

 

Дараагаар нь хэлэлцүүлгээ үргэлжлүүлэн хийж, хуулийн төслийн  30.2 дахь  "Ерөнхийлөгчид 50 нас хүрсэн, Сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга суусан, Монгол Улсын уугул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" санал хураалт явуулахаар боллоо. Үдээс өмнөх хуралдаанаар уг саналаар гишүүд үг хэлсэн байлаа. Санал хураалтад М.Оюунчимэг нарын гаргасан дээрх саналыг гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан санаачлагач М.Оюунчимэг гишүүн дахин санал хураалт явуулах санал гаргалаа. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Ерөнхийлөгчийг 50 нас хүргэж сонгодог болох хэрэгтэй. Энэ их чухал заалт. Ерөнхийлөгч хоёр, гурав сонгогдохоороо популист болж хувирч байна. Би 55 нас гэдгийг уг нь дэмжиж байсан. Тиймээс өмнөх санал хураалтыг хүчингүй болгоно уу. Миний карт анх удаа гацлаа гэсэн бол гишүүн О.Баасанхүү "Насыг нь хасах хэрэгтэй. 70 настай хүн улс төр рүү орохгүй гэсэн зүйлгүй" гэлээ. Санал хураалтыг хүчингүй болгох санал хураалтыг гишүүд дэмжлээ. Ингээд дахин дээрх заалтаар дахин санал хураалт явууллаа. 

 

Гишүүдийн олонх дээрх саналыг дэмжсэн юм. Тиймээс Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, эх орондоо сүүлийн таван жил суусан, УИХ, орон нутгийн ИТХ-аар хэлэлцэн сонгоно" гэсэн гишүүн Д.Эрдэнбатын саналаар санал хураалт явуулахаар боллоо.  Уг саналыг Л.Болд гишүүн дэмжих боломжгүй гэсэн бол Д.Эрдэнэбат гишүүн "Ард түмний тухай яриад байна. Ардчиллын үндсэн зарчмыг тунхаглаж, ардчилсан парламентын засаглалтай орныг сонгосон" гэдгий санууллаа. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
HUN namaas aichihaj
2020-08-18