Диана гүнжийн загварын алдаанууд 
2019-09-06

Хатагтай Ди буюу Диана гүнжийг англичуудыг байлдан дагуулсан ардчилсан эмэгтэй, загварын хатан хэмээдэг байв. Гэхдээ тэрбээр энэ нэр алдрыг олох зам тийм ч дардан байгаагүй. Хатан хааны гэр бүлд багтсан эхний жилүүдэд хэвлэлийнхэн түүнийг “болхи”, “ багш шиг хувцасладаг” гэх зэргээр бичдэг байжээ. 
Харамсалтай нь түүний хуримын даашинз хамгийн зохимжгүй гоёлуудынх нь нэг байсан гэх бөгөөд энэ даашинз загварын түүхэн дэх хамгийн муу гоёлуудын жагсаалтад орсон байна. 


Сүй тавихдаа өмссөн даашинз


Цэнхэр өнгө энэ чухал арга хэмжээнд зохицсон нь эргэлзээгүй байсан ч хэвлэлийнхэн Дианаг “офис”, “багш шиг”, “утгагүй” хувцасласан гэх зэргээр шүүмжил байжээ. Тухайн үед ажлын завсарлагаагаараа ханхүүгээс сүйн бөгж авсан хэмээн шоолж байв. Хэдийгээр энэ даашинз одоо харахад аятайхан харагдах ч 1981 онд “ордны хүрээлэлд огт зохихгүй” гэж тооцогддог байжээ.

 

Морь унахдаа өмссөн даашинз 


Энэ зургаас харахад, одоо ч, 1981 онд ч шүүмжлэгчидтэй санал нийлэхээс аргагүй. Тухайн үед хэвлэлийнхэн түүнийг огт ичиж нэрэлхэлгүйгээр “алиалагч шиг”, “болхи марзан” хувцасласан хэмээн шүүмжилж байжээ. 


Хэт задгай хувцасласан нь 

Мөр задгай энэхүү даашинзыг загварын үүднээс өөлөөд байх юмгүй. Ханхүүгийн сүйт бүсгүй болж, олны анхааралд ороод удаагүй залуухан Диана энэ даашинзтай гайхалтай харагдаж байв. Гэвч гагцхүү энэ гоёл хосын анхны маргааны шалтаг болсон гэх бөгөөд хэвлэлүүд энэ даашинзыг “бүтэлгүйтэл” дагуулсан хэмээдэг. Учир нь хатан хааны дресс кодын хэд хэдэн дүрмийг энэ даашинз зөрчжээ. Тухайлбал үдшийн арга хэмжээнд мөр задгай байдаггүй заавал алчуур нөмөрч, урт бээлий өмсдөг байна. Гэхдээ даашинзны өнгө хар байгаагүй бол энэ алдааг уучилж болохоор байж. Хатан хааны гэр бүлийнхэн гагцхүү гашуудлын үед хар өмсгөл өмсөх бөгөөд бусад үед хориглодог байна. 


Диана энэ талаар хожим бичихдээ “Би  Emanuels-ээс энэ даашинзыг аваад, болж байна, миний үеийн бүсгүйчүүд ийм гоёл өмсдөг гэж бодсон. Гэвч намайг одоо хатан хааны гэр бүлийн нэг хэсэг гэж үзнэ гэдгийг  би тооцоолоогүй юм. Өрөөнд Чарльз орж ирээд “Чи энэ даашинзтай явахгүй биз дээ?” гэж асуусан. “Явна аа” гэхэд тэр “Энэ чинь хар юм байна шүү дээ! Энэ өнгө бидний хувьд гашуудлын өнгө!” гэхэд нь “Бид одоогоор танай гэр бүлийн гишүүн биш” гэж би зөрж байлаа” хэмээжээ. 


Хуримын дээд амжилт 

Дианаг нэгэнтээ “эвгүй” байдалд оруулсан Emanuels гүнжийн хуримын даашинзны загварыг бүтээсэн юм. Загвар зохион бүтээгчид гайхалтай том даашинзтай болох гэсэн гүнжийн санааг дэмжжээ. Тэд хамтдаа хуучин зургууд үзэн, онцгой загвар бодож олохоор хичээсэн гэдэг. 


Ингээд 20 фут урттай, гүнжийн мөрөөдлийн даашинз бэлэн болох нь тэр. Гэвч бүх зүйл санаснаар болсонгүй. Хэт урт хормой жинхэнэ асуудал тарив. Сүм рүү очихоо сүйх тэргэнд суух гэтэл даашинз нь багтсангүй, арай хийж багтаан, дара нь буухад даашинз нь ихэд үрчийн, сүйт бүсгүйн гэрчүүд гүнжийн даашинзыг тэнийлгэх гэж хэдэнтээ хичээн бүтэлгүйтсэн гэдэг. 


Түүнчлэн энэ даашинз маш хүнд, биед тухгүй байсан тул Диана хэдхэн минутын дараа л даашинзаа тайлахыг ихэд хүсч байсан гэж хожим нь ярьжээ. 


Дахиад л нүцгэн мөр 

Дараагийн удаад мөн л тухайн үеийн загварын дүрмийн үүднээс “бүтэлгүйтсэн” гоёлыг Жеймс Бондын тухай киноны нээлтийн үеэр сонгожээ. Мөн л нүцгэн мөрөө гаргасан байсан нь шүүмжлэлийн бай болов. Гэвч жилийн дараа дахиад л энэ даашинзаа Хатан хааны дуурь дээр өмссөн нь хатан хааны тэвчээрийг баржээ. Олон нийтийн арга хэмжээний үеэр нэг хувцсаа дахин давтан өмсөх нь зохимжгүйд тооцогддог. Энэ мэт жижиг сажиг алдаанаас эхлээд л хатан хаан, гүнж хоёрын харилцаа таагүй болж эхлэсэн гэгдэх нь ч бий. 

Нүцгэн мөрний араас нүцгэн нуруу 

Энэ даашинзанд Диана гүнж их дуртай байжээ. Тухайн үед нуруугаа ил гаргах нь тэр тусмаа язгууртнуудын хувьд байж болшгүй хэрэг байв. Түүний нуруу ил гарсан даашинзыг харсан олон цочирддог байсан ч  гүнж үүнийгээ дуртайяа, бүр хэд хэдэн удаа өмссөн гэдэг. 

 



Харин энэхүү хар даашинзыг хэвлэлийнхэн “өс хонзонгийн даашинз” хэмээн нэрлэж байв. Гүнжийн амьдрал 1994 онд сүйрч, ханхүү Чарльз өөр эмэгтэйтэй ил цагаан уулзаж эхлэв.Гомдож цөхөрсөн эхнэр зоригтой алхам хийн бүгдийг гайхшруулахаар шийдлээ. Үүндээ ч тэрбээр хүрсэн юм. Ахиад л хар өнгө сонгов, мэдээж энэ удаад зориуд сонгосон. Дахиад нүцгэн мөр, богино хормой, энэ бүхэн нь загварын тусламжтайгаар илэрхийлсэн жинхэнэ эсэргүүцэл байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
bayraa:
uhsen baas medeeleed yhiin temtsej chafhiin bish
2021-01-30
irgen:
estoi hendch hereggui medeelel tavij baihaar naad uls orond chin medeeleh um mash ih baina
2019-09-06
bayraa:
uhsen baas medeeleed yhiin temtsej chafhiin bish