НҮБ: БНАСАУ-ын Үүрэн холбооны хөгжил дэлхийн чиг хандлагад ойртож байна 
2019-09-05

Үүрэн холбооны утсаар олон улсын дуудлага авахыг хориглосон хэвээр байгаа ч БНАСАУ-д үүрэн холбоо эрчимтэй хөгжиж , мэдээллийн технологийн хурдацтай өсч буй салбар болж байгаа талаар БНАСАУ дахь хүний эрхийн салбарын нөхцөл байдлыг хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч Томса Охеа Кинтана мэдэгджээ.

Тэрбээр БНАСАУ-аас дүрвэсэн хүмүүс зэрэг олон эх сурвалжаас мэдээлэл авсан бөгөөд илтгэлийг 2019 оны нэгдүгээр сарын 7-11 болон зургаадугаар сарын 17-21-ний хооронд БНСУ хоёр удаа явж ажиллах үеэрээ бэлтгэсэн байна. 


Тусгай илтгэгч Өмнөд Солонгосын ГХЯ-ны албан тушаалтнууд, Үндэсний хурлын гишүүн, Кэсоны аж үйлдвэрийн цогцолборын холбооны гишүүд, Үндэсний нэгдлийн Солонгосын хүрээлэнгийн судлаачид, НҮБ-ын байгууллагуудын гишүүнүүд болон иргэний нийгмийн төлөөллүүдтэй уулзжээ. 


Түүнчлэн хэвлэлийн ажилтнуудтай уулзаж, БНАСАУ-аас дүрвэсэн хүмүүс, Хятадад хоригдолж байгаа дүрвэгсдийн ар гэрийнхэнтэй ярилцжээ. 


Улмаар түүний олж авсан мэдээллээр БНАСАУ-ын Засгийн газар шинжлэх ухаан, техникт гол анхаарлаа хандуулсан хэвээр байгаа нь тодорхой болсон гэнэ. 


“Үүрэн холбоо мэдээллийн технологийн салбарууд дундаас хамгийн хурдацтай өсч байгаа салбар болж байна” хэмээгээд дэлхийн чиг хандлагад ойртон ирж байгаа талаар онцолсон байна. 


2017 оны байдлаар Хойд Солонгосын өрхийн  69 хувь нь  харин Пхеньяны өрхийн 90,6 хувь нь гар утастай болсон гэнэ. 


“Зарим дүүрэгт хүмүүс гар утсаа интернетээр бараа худалдан авахад ашиглах боломжтой болжээ. Гэхдээ тэнд олон улсын дуудлага хийх хатуу хориглосон хэвээр” хэмээн илтгэлд өгүүлжээ. 


Хил орчмын оршин суугчид нь хууль бусаар олон улсын дуудлага хийхийн тулд Хятадаас нууж оруулж ирсэн гар утас ашигладаг байна. “Тэд баригдвал энэ үйлдлийнхээ төлөө шийтгэл хүлээнэ” хэмээн илтгэгч онцолжээ. 


Тусгай илтгэгчийн мэдээлснээр, 2017 оны байдлаар Пхеньянд нийт өрхийн 40 орчим хувь, харин Янгандо болон Өмнөд Хванхэ мужуудад нийт өрхийн 15,9 хувь болон 9,5 хувь нь компьютертэй болсон байна. Гэхдээ БНАСАУ –д олон улсын сүлжээнд нэвтрэх нь хориотой харин өөрсдийнх нь бизнес сайтуудын сүлжээ байдаг аж. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Neg undesten bolohoor ardcnilsandaa omnod ni texnologio ogood tsaaguuraa demjeed bgaa ni haragdaj bna yndestenguud negdej cnadwal buur hucnirheg bolno
2019-09-05