Дориан хар салхины улмаас 20 хүн амиа алдав 
2019-09-05

Одоогоор Абако арлын эрэгт хар салхины улмаас нурж сүйдсэн байшин барилгын хогийг цэвэрлэх ажил явагдаж байгаа гэнэ. Аврагчид нуранган дундаас амьд үлдсэн хүмүүсийг аврахын дээр амиа алдсан хүмүүс ч гарч ирсээр байгаа гэнэ. 


АНУ-ыг дайрч буй Дориан хар салхи тавдугаар буюу хамгийн дээд ангилалд багтсан бөгөөд сүүлийн арван жилд тохиогоогүй хүчтэй салхинд тооцогдож байгаа юм. 


Хар салхины улмаас Виржини, Хойд болон Өмнөд Каролина, Жоржия, Флорида мужуудад онц байдал тогтоосон. 


Одоогоор Дориан хар салхины хүч суларч, хоёрдугаар зэрэгт хүрсэн ч Багамын арлуудад ихээхэн хохирол учруулсны дотор хар салхины улмаас тус арлууд дахь нисэх буудал усанд автаж, үйл ажиллагаа нь тасалджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин