МАН-ын бүлэг завсарлага авлаа
2019-09-05

 

11:40 цаг:

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлалаа. Нутгийн удирдлагын тогтолцооны асуудлаар зарчмын зөрүүтэй санал хураалт явуулав.  "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийг   нутгийн иргэдийн саналыг харгалзан өөрчилнө" гэсэн саналыг гишүүд дэмжлээ. Үүний дараагаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргалаа. Тэрбээр: 

 

-Зарчмын зөрүүтэй санал үндсэндээ дуусч байна. Харин хойшлуулсан асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авч байна. Манай бүлэг одоо хуралдана. Үдээс хойшхи хуралдаанд асуудлаа нэгтгэсэн байна гэлээ. 

 

Ийнхүү үдээс өмнө хуралдаан өндөрлөлөө. 

 

Техникийн саатлаас гишүүд дахин санал хураалт явуулж байна

 

11:15 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. Нийт 150 зарчмын зөрүүтэй санал байснаас 90 санал хураалтыг явуулсан байна. Одоо 30 асуудлаар 60 зарчмын зөрүүтэй санал байгааг УИХ-ын дарга хуралдааны эхэнд онцоллоо. Нутгийн удирдлагын тогтолцоотой холбоотой асуудлаар зарчмын зөрүүтэй санал хураалт явагдаж байна.

 

"Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, сум дүүрэгт ИТХ байна  Хуулиар тогтоосон хэмжээн татварын өөрчлөлтийг тогтоох эрхтэй" гэсэн Д.Эрдэнэбат гишүүний гаргасан саналаар санал хураалт явууллаа. Санал хураах үед Ц.Нямдорж, М.Оюунчимэг нарын техник гацсанаас өмнөх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулав.  Дахин санал хураалт явуулахад Л.Энхболд, С.Чинзориг, Д.Эрдэнэбат  нарын санал техникийн саатлаар эсрэг саналтай гарсанаас мөн л дахин санал хураалт явуулж өгөх горимын санал гаргалаа. Тиймээс өмнөх санал хураалтаа хүчингүйд тооцож, гурав дах санал хураалтаа явуулахаар болов.  

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин