М.Анхцэцэг ДАШТ-д оролцоно
2019-9-5

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 18-27-д Тайланд улсын Паттая хотноо болно. Уг ДАШТ-д эх орноо төлөөлж Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Батзаяа нарын удирдлага дор 7 тамирчин Тайландыг зорино.


ДАШТ-ий өмнөхөн манай залуу тамирчид Япон улсын Ибараки мужийн Намегата хотноо хамтарсан бэлтгэл хийжээ. "Tokyo~2020" олимпийн өмнөх хүндийг өргөгчдийн шигшээ багийн тамирчдын хамтарсан бэлтгэл үр дүнтэй болсон байна.


Хүндийн өргөлтийн шигшээ багийн хувьд дундаж нас нь 20 бөгөөд бусад шигшээ багаасаа хамгийн залуу нь юм. Манай туйванчдаас ДАШТ-ий түүхэнд анхны хүрэл медалийг М.Анхцэцэг 2018 онд хүртсэн бөгөөд тэрээр мөн Риогийн олимпод шагналт байранд орсон юм.


М.Бүүвэй
 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Amjilt hvsie
2019-09-05