Зохион байгуулах хорооны хурал болов
2019-09-05

Монголын хүүхдийн спортын VI наадмын зохион байгуулах хорооны өргөтгөсөн хуралдаан өчигдөр боллоо. Хуралд зохион байгуулах хорооны гишүүд удирдлагууд, cпортын төрөл хариуцсан мэргэжилтэн, холбооны төлөөлөл, шүүгч, дасгалжуулагч, тамирчдын төлөөлөл, сайн дурын ажилтнууд оролцож, эцсийн байдлаар хариуцсан ажлаа ярилцсан байна.


Хүүхдийн спортын VI наадам есдүгээр сарын 9-15-нд Улаанбаатар хотноо болох бөгөөд наадамд 21 аймаг, 9 дүүргийн 4500 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Энэ жилийн тухайд өвлийн хоёр, зуны 34, нийт 36 спортын төрлөөр зохион байгуулах юм. Үүнээс тамирчид үндсэн 19, сонгох 5, паралимпийн 4, дифлимпийн 3, тусгай олимпийн 3 төрөлд хурд, хүч, ур чадвараа сорих болно.

 


Ц.Ганбат
 

Shuud.mn
Сонин хачин