Франц: Амазон компанийг 4 сая еврогоор торгов
2019-09-06

 

Парисын худалдааны шүүх Америкийн цахим худалдааны Амазон компанийн хоёр салбарыг худалдааны хууль зөрчсөн гэрээг худалдагч талуудтай байгуулсан гэж үзэн 4 сая еврогоор торгох шийдвэр гаргажээ. 

 

Ингэснээр  Amazon Services Europe болон Amazon France services  хагас жилийн дотор худалдааны талбарыг ашиглах нөхцлийг өөрчлөх ёстой болж байгаа гэнэ. Амазон шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол журмаа өөрчлөх хүртэл нь өдөр бүр 10 мянган еврогийн нэмэлт торгууль төлөх шаардлагатай болж байгаа юм байна. 

 

Францад цахим худалдаа эрхэлж буй байгууллагуудыг олноор шалгах хүрээнд Амазон компани энэ цахим талбарыг ашиглан худалдаа хийж байгаа талуудыг ашиггүй талбарт байрлуулж, улмаар худалдагчид ихээхэн алдагдал хүлээж байгаа нь илэрсэн юм. Улмаар Францын  Эдийн засаг, санхүүгийн сайд Брюно Ле Мэо Амазоны эсрэг 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин