Б.Сэргэлэн: Бүтээн байгуулалтад оролцож буй цэргүүдэд сэтгэлийн дэм өглөө
2019-09-05

Монгол Улсын зам тээврийн салбарт өрнөж буй ажил яах аргагүй бүтээн байгуулалт. Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7781 дүгээр анги байгуулагдан Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын далан босгох ажилд цэргийн алба хаагчид оролцож байна. Тэдний эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож буйд дэм болохоор “Сэгитекс” ХХК-ийн ерөнхий захирал Б.Сэргэлэн санаачлан 7.4 сая төгрөгийн үнэ бүхий 200 гаруй ноосон майк, малгайг цэргийн алба хаагчдад зориулан үйлдвэрлэн гаргажээ. Түүнтэй уулзаж цөөн хором ярилцлаа.

 

 

-Та эхлээд өөрийгөө бидэнд танилцуулаач?

 

-Намайг Б.Сэргэлэн гэдэг. “Сэгитекс” ХХК-ийн ерөнхий захирал. Манайх байгуулагдаад 10 жил болох гэж байгаа. Бид Германы сүлжмэлийн дэлхийн нэг номерын үйлдвэрлэгч “Штолл” гэж компанийн албан ёсны төлөөлөгч нь юм. Тухайлбал, “Ноу хау” оруулж ирж байгаа. Нэг үгээр хэлэхэд сүлжмэлийн машинаа бүх ноос ноолуур үйлдвэрлэдэг компанид зарж борлуулна. Мөн программист машин баригч ажиллах хүмүүсийг бэлтгэн, тухайн үйлдвэрт шаардлагатай бүхий л үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. Бид Монголд ажиллаж буй ноос ноолуурын том үйлдвэрүүд бүгдэд сүлжмэлийн машинаа худалдсан. Бид машинаа зарахаас гадна давхар сэлбэг үйлчилгээ хариуцдаг юм.

 

-Төмөр замын бүтээн байгуулалтад ажиллаж буй цэргийн алба хаагчдад сэтгэлийн дэм хайрлажээ?

 

-Бид 200 ширхэг майк, ноосон малгайг өгөхөөр аваад ирлээ. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй ч төмөр замдаа ажиллаж буй цэргүүддээ ямар нэг зүйл хийж өгнө гээд урт ханцуйтай цамц байснаас дулаахан гээд майк сонгоод хүйтэнд каск өмсөж байгаа учраас дулаахан гээд нимгэн малгай хийж өгсөн. Удахгүй бид Дорноговь аймгийн Зүүнбаян баг, Мандах суманд ажиллаж буй бүтээн байгуулагч цэрэг эрсдээ өгөхөөр явна.

 

-Та яагаад энэ бүхнийг хийе гэж бодсон бэ?

 

-Энэ жилийн хавар армийнхныг бүтээн байгуулалтад орж байна гэдэг мэдээлэл хараад олон нийтийн мэдээллийн хэрэгслээс олж хараад тэнд оролцож байгаа алба хаагчдыг дэмжиж хүмүүсийг урам өгөх вэ гэж бодоод хувцас юм уу ямар нэг юм хийж өгье гэсэн санаа гаргаад ярилцаж байгаад хийж эхэлсэн. Яг хийхдээ бол оройтож 6 дугаар сардаа ярьж эхлээд үзүүлэнгийн 2 машин дээрээ хийгээд ирлээ. Хүн сургаж дадлага хийлгэдэг машин дээрээ өөрсдөө ноосон майкыг малгайтай нь сүлжиж дуусгасан. Утас нь дууссан, цаг ч бага байлаа хэмжээндээ тохируулаад хийсэн. Мөн найзаасаа хойш ийм зүйл хийнэ гэж боддог байсан маань сая биелэлээ оллоо.

 

-Найз гэхээр?

 

-Польшид артиллерийн цэргийн сургууль төгсөж ирсэн манай 8 сонсогчийн нэг армид По хэмээх тодотголтой Ц.Ганбаатар Найз минь өнгөрсөн жил талийгаач болсон. Анд минь Зэвсэгт хүчинд түрүүч цолтой бага даргаар ажилладаг байсан. Найз нөхөрлөлийн холбоогоор би цэрэг армийнхны мэдээлэлтэй болж хамтдаа уулздаг сайхан андууд байлаа. Энэ л үүднээс би найзынхаа гэгээн дурсгалд мөн Монгол Улсын бүтээн байгуулалтад гар бие, сэтгэл зүрхээ зориулан оролцож буй алба хаагчиддаа сэтгэлийн дэм өргөхөөр энэ ажлыг санаачилсан. Гэвч харамсалтай нь тоо ширхэг нь олон байж чадсангүй. Дараа нь боломжтой бол би нэмээд хийж өгч болно.

 

 

-Танд баярлалаа.

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
ER HUN.NAIZIIGAA DURSDAG.
2019-09-05
Сайхан сэтгэл бас сайхан мэдээлэл байна. Амжилт хүсье.
2019-09-05
bb:
NICE
2019-09-05
Zochin:
Saihan setgeltei saihan hun yumaa bayarlalaa mongold iim hun olon bh boltugai
2019-09-05
Like
2019-09-05