“Dell” брэндийн эзнээ таньдаг “ид шидтэй” нөүтбүүк худалдаанд гарлаа
2019-09-05
Гэрэл зургийг MPA.mn

 

Хүн бүр өөрийн нөүтбүүк болоод ажлын компьютердоо нууц үг үүсгэж хувийн орон зайгаа “тунхалдаг”. Тэгвэл хүн жилийн 365 хоногийн дөрвөн цагийг зөвхөн компьютерынхоо нууц үгийг тайлахад зарцуулдаг гэнэ. Гэтэл “Dell” брэндийн 2019 оны шинэ загварын нөүтбүүк дэндүү “ухаалаг” шийдэлтэй зохиогдсон бөгөөд “тэд” эзнээ ирж явааг мэдэрч автоматаар нууц үг нь тайлагдах “ид шидтэй” бүтээгджээ.

 

“Dell” брэнд 2019 оны “Consumer Electronics Show”-д танилцуулсан хамгийн сүүлийн үеийн шинэлэг технологи, өндөр хүчин чадал бүхий нөүтбүүкээ Монголын зах зээлд танилцууллаа. Уг шинэ бүтээгдэхүүн дундаас хамгийн онцлох загварууд болох CES-ын шилдэг бизнес нөүтбүүк, Latitude 7400 2 in 1 болон хүчирхэг үзүүлэлт бүхий Inspiron 7591 загварууд худалдаанд иржээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Latitude 7400 2 in 1: 13 инчийн биед 14 инчийн нөүтбүүкийг шингээж өгсөн бөгөөд бүтэн 24 цаг цэнэгээ барих чадвартай энэхүү нөүтбүүк урьд өмнө нь дэлхийн хаана ч бүтээгдээгүй гэдгээрээ онцлог юм байна. Мөн энэхүү нөүтбүүк нь Интелийн орон зай мэдрэгчтэй хамгийн анхны нөүтбүүк бөгөөд 1 метрийн зайнаас таныг мэдэрч асах бөгөөд нууц үг ашиглахгүйгээр аюулгүй нэвтрэх боломжтой.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Dell” хэмээх брэнд дэлхийн зах зээлд нэвтрээд 25 жил өнгөрчээ. Өмнө нь зөвхөн харагдах байдалд анхаарал хандуулдаг байсан “Dell”-ийн инженерүүд энэ удаад бүтээгдэхүүнийг бүхэлд нь шинэчилжээ. Түүний нэг нь Latitude 7400 загвар юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Бизнес огт зогсдоггүй. Хүн бүр контент бүтээдэг болсон энэ цаг үед цэнэгээ удаан барьдаг нөүтбүүк, гар утасны эрэлт ихэссэн. Энэ шаардлагад нийцүүлж энэхүү загварын нөүтбүүкийг цахилгаан үүсгүүрт залгахгүйгээр 24-26 цаг цэнэгээ барих “шидийг” багтаажээ. Бас өөрөө орчноо мэдрэх гэнэ. Хэрэглэгч буйдан дээр суунгаа ашиглавал бага хүчин чадлаар харин ажлын ширээн дээрээ байрлуулаад ажиллавал өндөр хүчин чадлаар ажиллах гэнэ.  Мөн 50 хувиар бага цахилгаан зарцуулдаг ч илүү тод өнгө, нягтаршил сайтай дэлгэцтэй юм байна. Түүнчлэн нууц үг сануулахгүйгээр ашиглах бүрэн боломжтой. Хэрэглэгч ойртон ирэхэд автоматаар мэдэрч нууц үг тайлагдана. Орхиод гарангуут автоматаар цоожлогддог байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Inspiron 7591: Хамгийн сүүлийн Intel H-Class процессор, Nvidia GTX график карт болон гурван ширхэг хатуу дискийг маш нимгэн их биед багтаажээ. Гурвын гурван диск агуулсан хэр нь ердөө 1.9-хөн кг жинтэй юм байна. Өөр дээрээ хоёр ширхэг өндөр хурдны систем, нэг ширхэг хард диск агуулсан. Тэгсэн хэр нь ердөө 1.6 кг жинтэй.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Анотай Веттаяком “Монгол Улс манай зах зээлийн гол стратеги”

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Dell EMC” компанийн Ази номхон далайн хөгжиж буй орнуудын бүсийг хариуцсан захирал Анотай Веттаяком “Манай бүсд нийт 33 улс багтдаг. Монгол Улс манай зах зээлийн гол стратеги. Бид 2008 оноос хойш 11 жилийн хугацаанд хамран ажиллаж байгаа. Өнөөдөр PC mall дэлгүүрийн нээлтэд ирээд байна. Мөн 2019 оны шинэ бүтээгдэхүүнээ танилцуулж өнөөдрөөс худалдаанд гаргалаа. Орчин үед бүх юм дижитал болсон байна. Энэ  цагт хүн бүр компьютер, гар утас зэргээр ямарваа нэгэн технологийг өдөр бүр хэрэглэж байна. Dell брэнд өдөр тутмын технологийн хэрэгцээг хангах үүднээс байнгын шинэчлэлт хийх зорилготой ажилладаг” хэмээлээ.

 

Б.Долгион: “PC mall” дэлгүүр “Ази тив дэх шилдэг дистрибютер”-ын шагнал хүртсэн

 

Гэрэл зургийг MPA.mn

 

PC mall дэлгүүрийн гүйцэтгэх захирал Б.Долгион “Манай PC mall дэлгүүр гэр ахуйн цахилгаан бараа борлуулахаас гадна компьютерийн томоохон борлуулагч компани. Дэлхийн томоохон брэндүүдийн компьютеруудыг албан ёсоор борлуулдаг. Энэ дундаа Dell брэнд монголын зах зээлийн томоохон тоглогч болоод байгаа. Dell брэндтэй 12 жил хамтран ажилласан хугацаанд хэрэглэгчдээ таатай орчинд үйлчлүүлэх “Show room”-ыг өнөөдөр “PC mall” төв дэлгүүрийнхээ хоёрдугаар давхарт нээлээ. Ингэснээр цаашдаа хэрэглэгчдээ илүү баталгаатай, найдвартай бүтээгдэхүүнийг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байна” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Таатай мэдээ дуулгахад өнгөрөгч долоо хоногт Малайзад болсон “Dell” компанийн Азийн бүсийн чуулганаас Монгол Улсын PC mall дэлгүүр “Ази тив дэх шилдэг дистрибютер”-ын шагналыг хүртжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
PC mall гэж тэнэг гарууд өөрсдөө зохион бүтээчихсэн юм шиг их маадгар байх юм аа. Худлаа хүний хийж бүтээсэн юмыг дамлаж дарж байж.
2019-09-08
Mogul gej hyamd selbegeer ugsarsan computer yaj undur shaardlaga buhii tehnikiin shiidliig hangaj chadahav dee. Barimjaatai yarih heregtei.
2019-09-06
өбө:
Уул нь тэр Могул брэндийг нийтээрээ дэмжээд явсан бол нэлээн хэдэн ажлын байр монголд байх байсан байх даа. Монгол толорхой нэгдсэн удирлага бодлоггүйгээс маш их валют гадагшаа урсч байна. Жишээлбэл гадаад виски архинууд. Өнөөдөр маш их хэмжээний валют гадагшаа архинд явж байна. Бааранд ороод үз. Монгол архи ууддаггүй тэнд. Иймд гадаад архийг бусад орон шиг хориглох хэрэгтэй. Монгол сайн чанарын үнэтэй архи гаргая. Тэрийгээ нэг нэгэндээ бэлэглээд уугаад явна биз үнэтэй юм уух гээд байгаа бол. Хятад Солонгост та нар гадны архи харсан уу? Тийм баян орнууд хүртэл зах зээлээ хамгаалж байхад манай орон энгэр султай хүүхэн шиг өврөө нээчихсэн 29 жил явлаа. Одоо болимоор байна.
2019-09-06