Г.Тэмүүлэн: Үндэсний баялгийн сан хуримтлал байх ёстой
2019-09-05

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Үндсэн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжүүлж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа.  Уг төсөл дэх "Монгол Улсад иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амтан нь төрийн, нийтийн өмч. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах. Газрын хэвлийн баялгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж,  иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ" гэж өөрчилсөн заалтыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Энэ заалтад нэлээн маргаан гарсан гэж ойлгож байгаа. "Монгол Улсад иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амтан нь төрийн, нийтийн өмч" гэжээ. Агаар хаачсан бэ. Агаараар зорчиход төлбөр төлдөг биз дээ. Иргэн бүртээ яаж тэгш, шударга хүртээх вэ. "Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурласан, одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах. Газрын хэвлийн баялгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж,  иргэн бүрт тэгш, шударга хүртээхэд чиглэнэ" гэжээ. энэ заалт популист биш үү. Аливаа байгалийн баялгийг хүртээхдээ ямар нэг хүний, төрийн хүчнээс хамаарахгүйгээр оршин тогтносон. Тиймээс одоо байгаа хүмүүс яаж хүртэх вэ, ирээдүйд төрөх хүмүүстээ яаж хүртээх, нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг тухайн хэвээр нь яаж авч явах вэ? Төр бол ямар нэг байшин сав биш. Бүх иргэдийг баяжуулах бололцоо нь байгаа юу? Хүн бүр янз бүрийн эдийн засгийн бололцоотой. 

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

 

-Байгалийн баялгийн тэгш, шударга хуваарилалттай холбоотой асуудал Үндсэн хуульд орж ирж байгаа нь зөв. Төрийн, нийтийн өмч гэдгийг одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар тодорхой зааж өгсөн юм билээ. Төр өөрийн эзэмшлийн өмчтэй байна. Төр нийтийн өмчтэй байна. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар төрийн нийтийн өмч нь байгалийн баялаг орох юм билээ. 

 

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дэмжиж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг дэмжиж гарын үсэг зурсан 62 гишүүний нэг. Өнгөрсөн 20 гаруй жил уул уурхайн үйл ажиллагаа хариуцлагагүй явж ирсэн гэж үзэж байна. Жишээ нь, Бид "Оюутолгой"-гоос ямар роялти авч байна, Бороогийн алт "Бороогуолд" компани хааш нь алга болгов. Дорнодын Матадын газрын тосны  хоёр үйлдвэр Хятадын тал орсон. Малчдын бэлчээрийн даац муудсан гээд олон сөрөг үр дагавар амсч байна. Ард иргэд хариуцлагатай уул уурхайг хэзээ бий болгох гээд байна вэ. "Уул уурхайн Кадастрын алба, аймгийн Засаг дарга, хэдэн нөхөд хуйвалдаад газар шороо ухаад эхэлдэг. Олон талаас зам гаргаад агаар тоосруулж, хүн ардыг дуу чимээгээр цочроогоод байх юм. Хэлж өгөөрэй гэсэн". Энэ бол өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлын гол хэсэг. Харин өнөөдрийн оруулж байгаа заалт маш тодорхой заалт гэж дэмжиж байна. 

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд энгийн хандаж болохгүй. Үүнд шинжлэх ухаанчаар хандах ёстой. Санал нийлэхгүй хоёр зүйл байгаа юм. Үндэсний баялгийн санг өнөөдөр олон улсын нийтлэг жишгээр байх хэрэгтэй. Олон улсын баялгийн сангийн жишгээс зөрж болохгүй. Баялгийн сан бол хуримтлалын сан байх ёстой. Хуримтлалын санг бий болгох зорилго байх ёстой. 

 

Ийнхүү гишүүд санал хэлж байна. 

 

Сонгуулийн эрх бүхий иргэдийн 1 хувиас доошгүй нь эвлэлдэн нэгдэж нам байгуулна

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Ter sangaas ni tegeed cham metiin gulugnuud hulgai hiihuu te? ac min estoi shaana biz. hulgai hiihced yadaj minii buruu baijee uuchlaarai gej helchij chadahgui lalar. guriigeel, guldigeel ungursun shde chi bolon busad JDU chid. uheerei ta nar.
2019-09-06
JDU chin:
Chi hurimtlalig JDU shig abchuul yahin
2019-09-06
зочин:
Аавын хулгай хийсэн мөнгөөр , тансаглаад л ухаантай царайлаад л,,, бас л нэг луйварчин гэсэн үг дээ, 1 Япон хүн "Монголчууд аавынхаа улсаас хулгай хийсэн мөнгөөр, сургуульд сурдагийг ойлгохгүй байна" гэсэн байсан.
2019-09-06
Баялгийн сангаар дамжуулан баяжих нь үү.Та нар 20 онд сураг тасрана. Хүнд хоол бэлдэж байгаа юм биш үү.Төрийн албыг бизнeсс гээд ойлгочихсон хулгайчид очeроо хүлээгээд попорч байна.
2019-09-05
ЭЦЭГ ХҮҮ 2 НЭГ КАМЕРТ ХОРИГДОХ ӨДӨР ИРНЭ
2019-09-05
Zochin:
Aav huu hoer araii l dehduu hulgai hiisehshuu !!!!!!!
2019-09-05
Эцэг Ганзоригоо шударгаар шийтгэ:
луйварчны хүүхэд худлаа хуцах хэрэггүй
2019-09-05