Хиймэл нууруудыг сэтэлж урсган, 22 айл өрхийг нүүлгэн шилжүүлэв
13 өдөр

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газраас Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуй нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан.

 

 

Түүнчлэн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан холбогдуулан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох болон бусад арга хэмжээг авахаар Цэнхэр сумын Орхон багт тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хамтарсан үйл ажиллагаа явуулж байна.

 

 

Одоогийн байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын өгсөн үүргийн дагуу 10 хиймэл нуурыг сэтэлж урсган, 22 айл, өрхийг нүүлгэн шилжүүлээд байна гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
ААК:
ЭНЭ БОЛ МОНГОЛ ХҮН БҮРИЙН ЧИН ХҮСЭЛ ШҮҮ, ЭХ ОРНОО ТЭР ТУСМАА ХАНГАЙГАА АВЧ ҮЛДЭХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ ШҮҮ, МОНГОЛ ТӨРИЙН ҮЙЛ ХЭРГИЙГ ЖИРИЙН АРД ОЛОН 100 ХУВЬ ДЭМЖИЖ ТАЛАРХАЖ БАЙНА, АРД ТҮМНИЙ ХҮЛЭЭЛТ БИЕЛДЭГ ӨДӨР БАЙДЫН ЮМ БАЙНА. АМЖИЛТ,
2019-09-06
Болд:
Одоо л нэг эзэнтэй юм шиг болж байна даа. Арай л дэндэж байсан шүү.
2019-09-06
Болд:
Одоо л нэг эзэнтэй юм шиг болж байна даа. Арай л дэндэж байсан шүү.
2019-09-06