Д.Тогтохсүрэн: "Давхар дээл"-ийг тайлах саналд сайд нар эсрэг санал өгөөд байна
2019-09-06

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт үргэлжиллээ. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, "давхар дээл"-ийг тайлах заалтыг дэмжих эсэх санал хураалт явагдлаа. Үүнтэй холбогдуулан гишүүн Ж.Мөнхбат:

 

-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах, "давхар дээл"-ийг тайлах хоёр асуудлыг нэг санал болгожээ. Үүнийг тусад нь авч үзэх хэрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж дээрх саналыг мөн дэмжлээ. Уг горимын саналыг гишүүд дэмжлээ. 

 

"УИХ-ын гишүүн улсын төсвөөс цалин авна. УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад ажил, албан тушаал хашиж болохгүй" гэсэн заалтыг гишүүд дэмжсэнгүй. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Д.Тогтохсүрэн:

 

-Төхөөрөмж ажиллахгүй шалтгаанаар гишүүдийн санал эсрэгээр гараад байгаа учир энэ санал хураалтыг хүчингүй болсонд тооцох санал гаргаж байна. Мөн МАН-ын бүлэг энэ асуудалд байр сууриа нэгтгэж, тохирсон. Гэтэл тохирсоноосоо Засгийн газарт байгаа гишүүд, сайд нар эсрэг санал өгөөд байна. Тиймээс  МАН-ын бүлэг хуралдана. Энэ асуудлыг хойшлуулъя гэлээ. Ийнхүү дээрх саналыг хойшлуулахыг гишүүдийн олонхи дэмжив. УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-"Давхар дээл" өнгөрсөн хоёр гурван жилийн хугацаанд ард иргэдээс хамгийн их дэмжлэг авсан. Гишүүд ч "давхар дээл"-ийг тайлахыг дэмжиж байсан. Гэтэл ямар нэг шалтгаанаар унаж байгаа нь гайхашрал төрүүлж байна гэлээ. 

 

Дараагаар нь УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа буцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг эгүүлэн татна" гэсэн саналыг гишүүдийн олонхи дэмжлээ. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
давхар дээлний хэрэг байгаагүйголон жил харлаа үзлээ ганч 2 зөв шийдвэрээ ингээд бхаар чин яаж хөгжинөөөа
2021-12-27
зочин:
Давхар дээлээ тайлаач ээ, өмхий эргүүнүүд ээээээээээээээээээээээ,
2019-09-07
иргэн:
Засгийн газар тогтворгүй байна гээд байдаг. Ажил хийж чадахгүй бол огцорч л таарна. Гэвч тогтворгүй байдгийн хамгийн гол шалтгаан бол УИХ гишүүн хүн Засгийн гишүүн, сайд байж болох Үндсэн хуулинд нэмж оруулсан заалт шүү дээ.
2019-09-06
Зочин:
Ичдэггүй улаан цагаандаа гарсан хулгайч нар юмаа Бүгдийнх нь улс төрийн эрхийг хасаад шоронд хатаавал таарна
2019-09-06
zochin:
Jinhene dur tor ni haragdaj ehellee Ene tord zovhon huviin ashig sonirholoor garch irsen hulgaich nar l bgaa Davhar deelnii gaigaar orj irsen hulgaich said nar yamandaa ochij ajlaa hiigeechee Ta nariig huleeseer mash olon irged kompanii ajil zogsood bn Neg bol UIH shuud tar Ta nariin huuli hiine gej yu bdag yum
2019-09-06
зочин:
сайд нар давхар дээлээ тайлаад хатгаа авчихвал хэн хариуцлагыг нь хүээхийм тогтохсүрэн үү
2019-09-06
Болд:
Ойлгомжтой. Ичих нүүргүй новшнууд, Ирих жил сонгуулиар саналаа өгөхгүй дээ!
2019-09-06
Энэ шившигийн амьтадыг хар даа
2019-09-06
Инээдтэй амьтад юм:
Давхар дээлээ тайл
2019-09-06