Замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг цахимаар авч байна
2019-09-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Тээврийн албанаас нийт бие бүрэлдэхүүний “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн мэдлэгийг сэргээх, шинээр томилогдсон алба хаагчдын мэдлэгийн түвшинг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын http://testserver.police.gov/moodle цахим сургалт, шалгалтын нэгдсэн системийг ашиглан цахим хэлбэрээр “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн шалгалтыг 7 хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад өглөөний 07:00 цагаас 23:00 цагийн хооронд авч хэвшээд байна.

 

Уг цахим сайтыг ашиглан алба хаагчдад  сургалт зохион байгуулах, шалгалтыг төрлийг олшруулан алба хаагчдын хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх  ажлыг үр дүнтэй зохион байгуулан ажиллахаар төлөвлөж байна

Shuud.mn
Сонин хачин