Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2019-09-07
Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын шийдвэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр буюу энэ сарын 3-ны ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан. 

 

Харин есдүгээр сарын 3-ны мягмар ажлын өдрийг есдүгээр сарын 7-ны бямба гарагт шилжүүлсэн. Иймд өнөөдөр бямба гараг нь ажлын өдөр юм.

 

Автомашиныг улсын дугаарын сүүлийн тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах журмын дагуу өнөөдөр 2,7 тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцохгүй. Гэвч өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин