Ж.Тогтохбаяр: Гүүрийн өргөн 18-28 метрийн хэлбэлзэлтэй баригдаж байгаа
12 өдөр

 

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын ажил үргэлжилж байна. Гүүрэн гарцын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж, есдүгээр сарын 16-ны өдөрт багтааж эхний хэсгийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн газраас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөнийг нээнэ гэсэн үг.

 

Сүүлийн өдрүүдэд цахим хуудсаар уг гүүрэн гарц муруй баригдсан гэх мэдээлэл цацагдсан. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын удирдлагууд болон зөвлөх компанийн төлөөлөл, хяналтын инженерүүд Замын цагдаагийн гүүрэн гарцын ажилтай танилцах явцдаа энэ талаар хэвлэлийнхэнд тайлбар мэдээлэл өглөө.

 

 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Олон улсад гүүр замын олон зураг гаргасан Хятадын төмөр замын тавдугаар товчоо компани гүүрэн гарцын зургийг хийсэн. Үүнийг манай холбогдох бүх газар хянасан. Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Барилга хөгжлийн төвийн экспертүүдийн баталсан зургаар хийгдэж байна. Энэ гүүрийг яагаад муруй, саруй хийж байна гэдэг яриа гарсан гэхээр хэсэг газраараа өргөн нь 28 м, зарим газраараа 18 м, заримаараа 25 м баригдаж байгаа. Өөрөөр хэлбэл A, B, C рамп гэсэн туслах гурван гүүр баригдаж байгаа. Анх удаа Монголд ийм гүүр барьж байна. Бусад баригдсан гүүрүүд бүгд шулуун гүүр. Яг ийм туслах гурван гүүр босч байгаа том бүтээн байгуулалт анх удаагийнх юм. Ийм гүүрэн гарцан дээр хэлбэлзэл, эргэлтийн радиус, тэгш налуу үүснэ. Гүүрийн ажил төлөвлөсөн зургийн дагуу явж байна. Үүнийг ташаа байдлаар ойлгож байгаа нь харамсалтай. Замын ажлыг холбогдох олон байгууллага хянаж явдаг. Яг батлагдсан зураг төслийн дагуу гүүрэн гарцын ажил хийгдэж байна. Ямар нэгэн алдаа байхгүй гэдгийг онцолж хэлье” хэмээв.

 

Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц баригдсанаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх чухал ач холбогдолтой юм.

Shuud.mn
Сонин хачин
дүгнэлт:
гэхдээ яаж ч харсан муруй л бна даа. Өргөний зөрүүний тухай яриагүй ш дээ. Хашлага нь шал муруй бгаа биз дээ. Фэйсбүүкээр шуугиан гарсны дараа л нийслэлийн автозамын газрынхан очиж үзэж бгаа бз дээ. Өмнө нь хяналтаа тавихгүй яасан юм бэ?
2019-09-07
Ajil hiij medelhgui, khyn shyymjilhees uur zuil hiij chadadgui zaluuchuud olshorjee
2019-09-07
Buruu yumiig shuumjlehgui yhn? Ajil hj bn geed gurildj bgaag n haraad suuj bhu? Bolovson niigemd shuud shorond orson bgaa. Manaid l dur zorgooroi bn
МЭДЛЭГГҮЙ ХООСОН ТОЛГОЙТОЙ ЮМНУУД ЮМ ӨӨЛӨХ ШҮҮМЖЛЭХЭЭС ӨӨР ЮУ ХИЙДЭГ ЮМ ТЭР ТЭНЭГҮҮДИЙн үгээр үг хийгээд яана вэ
2019-09-07
Medlegtei chinii nud hashlaga yamar haragdaj bgaag yalgahaa bjee