А.Дөлгөөний гоолыг таасан Ц.Золбоо
2019-09-07

Монголын хөлбөмбөгийн холбооноос Монгол-Мьянмарын тоглолтын өмнөх есдүгээр сарын 04-ний "Тоглолтын эхний гоолыг хэн хэд дэх минутад хийх вэ?" гэсэн супер азтан тодруулах уралдаанд нэгэн дэмжигч ганцаар зөв хариултыг илгээж, ялагч болсон юм.

 

 

Азтан болсон Ц.Золбоо: "Дөлгөөний аавтай найз болохоор энэ хүүг гоол оруулаасай хэмээн бэлэгшээн сэтгэгдэл бичсэн. Гэхдээ минутыг таачихна гэж ёстой бодоогүй байсан. Би азтан болсондоо биш, Монголын шигшээ баг хожсонд туйлын жаргалтай байна. Есдүгээр сарын 10-нд Тажикистантай хийх тоглолтыг заавал ирж үзнэ. Манай хөлбөмбөг сонирхогчид ч бас илүү олуулаа цуглаасай гэж хүсч байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин