Алга болсон иргэнийг модон дотроос эсэн мэнд олжээ
2019-09-07
Гэрэл зургийг MPA.mn

 

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт тус сумын харьяат иргэн Д /39 настай, эрэгтэй/ 09.04-ний өдрийн 13:30 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлага 2019.09.04-ний өдрийн 19:50 цагт  Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, ар гэрийн 4 иргэн, нийт 12 хүн, 3 автомашин, 1 нохойтой 3 бүлэгт хуваагдан Товцог багийн “Бөөгийн-Овоо” гэдэг газраас Алдархаан сумын Богдын гол багийн “Хэрэмтийн-Ам” гэдэг газар хүртэл /“Богдын гол”-ын хойд хэсгээр/ 15 км-т явганаар, 2 дугаар бүлэг: Товцог багийн “Бөөгийн-Овоо” гэдэг газраас Алдархаан сумын Богдын гол багийн “Хэрэмтийн-Ам” гэдэг газар хүртэл /”Богдын гол”-ын урд хэсгээр/ 20 км-т явганаар, “Богдын гол” дээгүүр 13 км-т нисгэгчгүй төхөөрөмжөөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

 

Эрлийн явцад иргэн Д-г гэрээс нь 6 км-т Алдархаан сумын Богдын гол багийн “Хар үзүүр” гэдэг газар модон дотроос мөн өдрийн 12:55 цагт эсэн мэнд олж, төрсөн эгч Н-д хүлээлгэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин