Дархан, Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судална
2019-09-07

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

 

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжсэн юм.

 

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлт буюу анхан, давж заалдах, Улсын дээд шүүхийн шүүгчид тавигдах шаардлага, Улсын дээд шүүхийн шүүгчийн болон Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаатай холбоотой зохицуулалтыг тус тус төслөөс хассан тул Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн 3, 4, 5 дугаар зүйлийг төслөөс хасах санал гаргасан. Дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос илүү нь дэмжлээ.

 

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх үеэр “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” хэмээн өөрчлөн найруулах санал дэмжигдсэн билээ.

 

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байсан. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар энэхүү дагаж мөрдөх хугацааг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацаатай адил байхаар тогтоох нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд энэ санал мөн дийлэнх олонхын саналаар дэмжигдлээ.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Жавхлан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү, Д.Дамба-Очир, О.Содбилэг нар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний эрх зүйн байдалтай холбогдох хууль тогтоомжийг 2020 оны эхний хагас жилд багтаан шинэчлэн баталсны үндсэн дээр Засгийн газар Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлан, УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэхээр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн юм. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

 
 
 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тосгонуудыг сум болгооч ээ. Аймгуудын төвийг хот болгох хэрэгтэй. Уул нь тийм хэцүү шийдвэр биш л баймаар юм.
2019-09-08
zochin:
Угаасаа л хот шүү дээ Харин наад аймгуудаа хот болго, ХИИХ ЮМАА ОЛЖ ЯДСАН ЭД НАРЫГ ЯАХ ГЭЖ СОНГОДОГ БАЙНА АА,
2019-09-08
Худлаа баахан хуцдий...сданууд....
2019-09-08
энэ муу барзаак бид 2 юугаа мэддийн удахгүй үйлийнхээ үрийг хүртэнэ насаараа шоронд хатах байж бас ичихгүй Үндсэн хууль ярьж гэнэ
2019-09-07
УИХ-Ын Ц.Нямдорж::
Би хууль хэрэгжих өдрийн тухай л ярих гэсэн юм. Төр шашин 2 тусдаа байна гэж Үндсэн хуульд заасан биз дээ. Тэр “рашаан барилдлагатай” гэх мэт зүйлээ ганданд очиж яриач, та нар.
2019-09-07
зочин:
Зөвхөн сонгуульд зориулсан манжийн үеийн засаг захиргааны хуваалт. Болно зөвхөн хот болгохыг хүсэхгүй байгаад учир байгаа.
2019-09-07
zochin:
Дархан, Эрдэнэт хотыг улсын зэрэглэлтэй хот болгох асуудлыг судлана... гэчихжээ. Ард түмэн хэзээч сум гэж ярьж байгаагүй. Тэгвэл наад Улаанбаатарын хонхортоо утуулж үхцгээ. Сонгуулиас сонгуулийн хооронд амиа бодож явдагаа хэзээ болих хулгайчууд вэ. Лүндээжанцан минчиижихээд улайраад хуулийн өөрчлөлт гэж хуцахий. Яасан ард түмнээрээ тоглож ханадагүй дурак вэ. Монголын бүх бурууг энэ Лүндээжанцантай тооцоорой бүү март хэзээч мартаж болохгүй
2019-09-07
З.Энхболд:
"Үндсэн хуулийн 3.1-д заасны дагуу Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байдаг. Монголын ард түмэн ямар засаглалтай байх вэ гэдгээ сонгож, ард түмний зааврын дагуу УИХ шинэ Үндсэн хуулиа боловсруулаад тарах ёстой. Ард түмэн Ерөнхийлөгчийн засаглалыг сонговол Ерөнхийлөгч ард түмнээсээ, парламентын засаглалыг сонговол Ерөнхийлөгч парламентаасаа сонгогдох ёстой. Аль замаар нь явах вэ гэдгээ ард түмнээсээ заавал асуух хэрэгтэй. Ингэхгүй бол одоогийн Үндсэн хуулиа сайжруулаад явна гэтэл бодитой өөрчлөлт орсонгүй. Төрийн өмчийг нийтийн өмч гэснээс өөр гялтайх зүйл алга гэж дүгнэж байна. Энэ өөрчлөлтийг УИХ яаж ч баталж гаргасан Ерөнхийлөгчийн байр суурь Үндсэн хуулийн 3.1-д заасны дагуу, мөн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор иргэдээсээ асуух юм. Түүнийг батлах эсэх нь УИХ-ын ажил болж үлдэнэ. Өөрчлөлтөө хийж, ажилладаг Үндсэн хуультай болж улс орныхоо хөгжлийг шинэ шатанд гаргах хэрэгтэй. Хуучин 76 тойргоо санагалзаж, түүнээсээ салж чаддаггүй, гишүүн нь сайд болдог боломжоо алдахыг хүсэхгүй байх юм бол реформ хийгдэхгүй. Өнөөдрийн болон дараагийн хэлэлцүүлгээс ямар байдлаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл гарах вэ гэдгээс хамаарч Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулга явуулах саналын томьёоллоо бэлтгэж байгаа” .
2019-09-07
БИТГИЙ УЛИН ДОНГОС ЧИ , ИХ ЮМААРАА ГИЙГҮҮЛЭХ НЬ Л ДЭЭ
2019-09-07
Ккк:
Гиннесийн номонд ганцхан хоттой туундээ 50% нь шпрот шиг бокс толгойгоороо нийлэн эргэх зайгуй суудаг хогжидгуй бас баяжидгуй тэнэгууд бол Бид!! Юугий нь хот болгодгийн Жрдэнэт Дархан бас аймгуудийн товуудийг аль хэдийн хот болдгоо болчихсон шуу дэ битгий эргуут битгий улсыг Гутайн доромжилж бас луйвард кован хулгайч нар минь
2019-09-07
BUU ANDUUR:
Odoo boltol sudlaagui yum uu? Ulger yajnhaa boli. Undsen huulia ch orhi.
2019-09-07
darkhan, erdenetiig khot bolokhyg sudalna gene uu? mun ch teneguud yumaa
2019-09-07
Бибид:
Дархан Эрдэнэтийг хот болгохыг судлах ямар хэрэг бдаг юм? Хот болоход яг ямар хүндрэл гардаг юм хэлээд өгөөч. Яг юу нь болдоггүй юм? Дэлхий дээр манайх шиг ганцхан хоттой улс байдаг уу бас хэлээд өгөөч
2019-09-07
зочин:
Зөвхөн сонгуульд зориулсан манжийн үеийн засаг захиргааны хуваалт. Болно зөвхөн хот болгохыг хүсэхгүй байгаад учир байгаа.