Эхнэрийнхээ аминд хүрээд зугтсан этгээдийг барьжээ

Эхнэрийнхээ аминд хүрээд хэргийн газраас оргон зайлсан Улаанбаатар хот СБД-ийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай Ч.Баярсайхан гэгч этгээдийг цагдаагийн алба хаагчид өнөөдөр /2019.09.07/ 13.30 цагийн орчимд баривчилжээ.
Ч.Баярсайхан нь 1966 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 53 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Эрдэнэмандал суманд мал маллаж байгаад 2018 оноос Улаанбаатар хот СБД-ийн 12 дугаар хороонд эхнэр, хүүхдийн хамт түр оршин сууж байсан. Тэрбээр эхнэрийнхээ амь насыг хохироосон хүнд гэмт хэрэг үйлдээд оргон зайлаад байсныг цагдаагийн алба хаагчид илрүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ