О.Хангай харцага мөнгөн медаль хүртэв
2019-09-07

 

 

Дэлхийн тулааны спортын фестивал наадам БНСУ-ын Чүнжү хотноо амжилттай өндөрлөлөө. Наадмын сүүлчийн өдөр солонгос үндэсний бөх шырим барилдааны тэмцээн болж, хамгийн хүнд жинд Монгол Улсын харцага О.Хангай эзэн орны тамирчинд ялагдан мөнгөн медалиар энгэрээ мялаав.

 

Тэрээр 2018 оны сүүлчээр БНСУ-д болсон шырим барилдааны тэмцээнд түрүүлж байсан удаатай. Наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 6-ны хооронд болсон Дэлхийн тулааны спортын фестивалд 100 шахам орны 4000 тамирчид тэквондо, үшү, кэндо, жиүжицү, самбо, муайтай, кикбокс, бүстэй барилдаан зэрэг 20 спортын төрлөөр хүч сорилоо. Монгол Улсын баг тамирчид 7 алт, 8 мөнгө, 6 хүрэл медаль хүртэж багийн дүнгээр гуравдугаар байрт бичигдсэн байна.

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
зочин:
сайхан монгол орон минь бусдын орны адил хөгжин дэвшихгүй юм бна даа эх орны минь газар шороонд бүх төрлийн аигт малтмал .ургамал амьтан бүгд л бна ашиглаж ч бна яагаад улс орны.хүн ардын аж амьдарал дээшлэхгүй байгаа юм бэ Бэртэгчин.увайгүй.хувиа бодсон улс төрчдийн алс харах харц амин хувиа бодсон залуус төрд гарч бодлого төлөвлөлтгүй гээр улс орноо удирдаж.урсгалд нь хаясан мод адил хөвж явсаар улс орон урагш аиж хөгжихгүы бна
2019-09-10
bolj l baina duu ho
2019-09-08
хангайн тарвас янзын байсан гэлцээд л байна шүү хаагуур зарсын бол ?
2019-09-07
zochin:
Tarbasaa zaraachee daanch alga baisiin
2019-09-07