Ц.Нямдорж: Парламент тараах асуудал ярьсан гишүүд амаа татаарай
2019-09-08

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг дуусч, ард нийтийн санал асуулгад бэлтгэх дараагийн асуудалд шилжлээ. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг шинэ Ерөнхий сайдын нэртэй хамтатган барих саналыг өчигдрийн  чуулганы хуралдаанаар дахин хэлэлцлээ.

 

Нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлд  "Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавихдаа шинэ Ерөнхий сайдын нэрийг хамтатган оруулж ирэх" -ээр тусгагдсан байсан нь дэмжигдээгүй.  Дараагаар нь Ж.Мөнхбат гишүүний санал болгосон “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын  тогтоол батлагдсанд тооцно.” гэж өөрчлөн найруулах гаргасан санал  Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжигдсэн байна.  Ингэхдээ шинэ Ерөнхий сайдын нэрийг оруулж ирэх санал дэмжлэг аваагүй аж. Тиймээс  Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно  гэсэн санал гарган дэмжигдсэнийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тайлбарласан юм.  Үүнтэй холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. 30 хоногийн хугацаа урт байна гэж Д.Тэрбишдагва нарын гишүүд үзэж байсан юм. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: 

 

-Засгийн газрыг байгуулах асуудал төвөгтэй. Гурав, дөрвөн намын хооронд хэлэлцээр явагдана. 30 хоног чинь шахуу. Хуучин 45 байсан. 30 хоногийн дотор томилж чадахгүй УИХ-аа тараад, дараагийн УИХ нь мөн л Ерөнхий сайдаа томилж чадахгүй бол яах вэ. Үүнийг хамгийн боломжтой хугацаа байж магадгүй. Сүүлийн үед парламент тараах асуудал их яригдаж байна. Сонгууль хийдэг ганц ажилтай болж хувирах уу. Ил далд парламентыг тараах асуудал яригдсан гэж сүүлийн үед чих дэлсээд байгаа. Тийм юм ярьсан гишүүд ам хэлээ татаж яваарай хэмээв.

 

Ийнхүү санал хураалт явуулахад 57 гишүүн дэмжсэнээр уг санал дэмжигдсэн юм.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
энэ парламент тарах ёстой
2019-09-09
Энэ худлаа шударга дүр эсгэгч НЯМДОРЖ хүний амыг татуулдаг хэн бэ
2019-09-09
ard:
TV9 medeend tsahimaar hasagdsan huuhed daraa jil burtgeld oroh erhtei yu? Gej bh yum . undsen huuliar hun bur erhtei gej zaasan .getel iim asuudal gargaj bgaa n zuv uu? Erhem gishuudee!ta nuhdiin erh olgoj alban tushaald tavisan ter maldaa heleed ugnu uu?
2019-09-08
үнэн
2019-09-08
Сонгогч.:
Нямдорж гуайг дэмжиж байна.
2019-09-08