Федорушкин: В.В.Путины ажлыг хойшлуулахгүйн тулд онц хүнд үед нислэг үйлдэж байсан 
2019-09-09

Оросын Ерөнхийлөгчийн онгоцны экипажийн дарга болон тус улсын бусад өндөр албан тушаалтнуудын нисгэгчээр ажиллаж байгаад чөлөөндөө гарсан Владимир Федорушкин төрийн тэргүүнүүдийн нислэг хэрхэн болдог талаар НТВ телевизд ярьжээ. 


Тэр дундаа, дээд түвшинд хоол хүнсээ хэрхэн хангадаг, гэнэтийн нөхцөл үүсвэл ямар арга хэмжээ авдаг талаар өгүүлсэн байна. 


Ерөнхийлөгчийн хоолыг зохих газарт нь бэлдээд, дараа нь онгоц руу авчирж, битүүмжилсэн хайрцагтайгаар онгоцны үйлчлэгч нарт хүлээлгэж өгдөг байна. Дараа нь савыг онгойлгон, онгоцны нэгдүгээр давхарт байх гал тогоонд халаан, ерөнхийлөгчид үйлчлэх ёстой онгоцны үйлчлэгч төрийн тэргүүнд хоолыг нь өгдөг гэнэ. 


Нисгэгчийн ярьснаар, Путинд өгсөн хоолнууд таалагдаагүй байх тохиолдол нэг бус удаа гарсан бөгөөд тэрбээр илүү амттай, хурц хоол ч хүсч байсан гэх. 


Хилийн чанадад айлчлал хийж байх үед Ерөнхийлөгчийн хоолыг бэлдэх хүмүүс түрүүлж тухайн оронд нь очин, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч, буцах хоолыг нь бэлддэг байна. 


Ерөнхийлөгчийн онгоцыг нөөц онгоц болон өөр нэг онгоц дагалдан явдаг бөгөөд гурав дахь онгоцонд төрийн тэргүүнийг дагалдан яваа хүмүүс  болон хэвлэлийнхэн  зорчдог аж. 


Владимир Путиныг Москвагаас Санкт-Петербург руу тун чухал уулзалтанд яарч явах үед хоёр хотод хоёуланд нь цаг агаар муудсан гэнэтийн тохиолдол гарч байсан гэнэ. 


“Ширүүн бороо орж, салхи салхилж байсан. Внуково руу нисээд, бид 5-6 мянган метрийн өндөрт бид аймшигтай савлаж байсан” хэмээн Федорушкин ярьжээ. Түүний өгүүлснээр нислэг үйлдэж эхлэснээс хойших 40 жилийн хугацаанд анх удаагаа ийм нөхцөлтэй тулгарсан гэнэ. Энэ үед аюулгүйн бүс байгаагүй бол нисгэгчид хэдийнэ уначихаар тийм хүчтэй савлаж байсан аж. 


Пулково нисэх буудлын газардах талбай битүү ус болсон нөхцөлд амжилттай газардсаны дараа Федорушкинтай Путин уулзжээ. 


“Владимир Владимирович намайг өрөөндөө дуудаад “Сая юу болсон бэ?” гэж асуусан. Бид энэ сэдвээр бага зэрэг ярилцсан л даа. Үнэндээ бол надад их эвгүй байсан. Газардах зурвасаас гарах магадлалд 90 хувь байлаа. Гэхдээ бид амжилттай газардсан” хэмээн Федорушкин ярьсан байна. 


Энд дуулгахад, 1992 оноос эхлэн Оросын ерөнхийлөгч Ил-62, Ту-154, Ту-134  Як-40 онгоцоор нисч байгаа юм. Үүнээс өмнө Ил-18 онгоцоор ЗХУ-ын удирдлагууд болох  Никита Хрущёв болон Леонид Брежнев, Ил-62 онгоцоор Брежнев, Юрий Андропов, Константин Черненко, Михаил Горбачёв нар нисдэг байжээ. 

 

Ерөнхийлөгчийн үндсэн онгоц нь 1996 оноос хойш, Ил-96 зорчигч тээвийн онгоцыг шинэчилсэн хувилбар болох  дөрвөн хөдөлгүүртэй Ил-96-300ПУ  болжээ. Оросын шинэ үеийн түүхэнд тус улсын ерөнхийлөгчид энэ төрлийн 4 онгоц ашигладаг байжээ. 

Оросын Ерөнхийлөгчийн онгоц тав тух болон аюулгүй байдлыг дээд зэргээр хангах үүднээс  ихээхэн өөрчлөлт орсон онгоц юм байна. Онгоцны салоныг энэ төрлөөр мэргэшсэн Английн Diamond Aircraft  хийж гүйцэтгэжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
газрын бөөс чамд зориулав:
pc-ны цаанаас томорсон иймэрхүү арчаагүй юмнууд их болжээ... өөрсдөө бол өнөө маргаашийхаа хоолыг яаж олохоо мэдэхгүй аргаа ядсан арчаагүй л юмнууд байгаа ш дээ яс юман дээрээ
2019-09-10
дэлгэцийн цаанаас ч гэсэн зөв хүн бай. Путиныг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч хамгийн нөлөөтэй хүнээр удаа дараа шалгаруулсаар байхад адгийн чи ингэж томорч суух гэж дээ
2019-09-09
Ene neg oros hulgaichiig yun ch ih surtalchildag yum be?!
2019-09-09
газрын бөөс чамд зориулав:
pc-ны цаанаас томорсон иймэрхүү арчаагүй юмнууд их болжээ... өөрсдөө бол өнөө маргаашийхаа хоолыг яаж олохоо мэдэхгүй аргаа ядсан арчаагүй л юмнууд байгаа ш дээ яс юман дээрээ
дэлгэцийн цаанаас ч гэсэн зөв хүн бай. Путиныг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч хамгийн нөлөөтэй хүнээр удаа дараа шалгаруулсаар байхад адгийн чи ингэж томорч суух гэж дээ