Монгол Улс 3х3 сагсан бөмбөгөөр олимпод ороход ойрхон байна
2019-09-09

 

Сагсан бөмбөгийн “Ulaanbaatar MMC Energy” баг Филиппинд болсон “3х3 Манила-Дэлхийн гранпри” тэмцээний 3-р байранд орж, дөнгөж сая шагналаа гардан авлаа. Ийнхүү Монголын баг тамирчид маань хоёр долоо хоног дараалан Дэлхийн гранпри тэмцээнүүдэд байр эзэлж, “Токио-2020” олимпийн эрхийн оноогоо амжилттай цуглуулсаар явна. Ингэснээр Монгол Улс багийн спортоор олимпийн наадамд оролцох боломж нээгдсээр байна. 

 

Одоо тус баг есдүгээр сарын 13-14-нд эх орондоо Монгол бөхийн өргөөнд болох “Сүхбаатар Дэлхийн гранпри”-д өрсөлдөх юм.

 

Түүнчлэн энэ өдрүүдэд Мальдивт болсон Ази тивийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй байгуудаас Монголын “Архангай АДМ Тайхар” баг аваргаар шалгарч, эмэгтэй багуудаас “Улаанбаатар Амaзонс” дэд байрын эзэд болов.

 

 

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Эрхээ авчихаасай билээ
2019-09-09
good
2019-09-09
Nam bus irgen:
Bayar hurgiye. Mongold bagiin sport hugjidug gedgiig batalsan saihan medee bna. Eedee biye tooh hamraa suhuh uvchnuus l hol baij uzeerei dee.
2019-09-09